Г.Намсрайжав: Аварга цолтой хүүг минь яагаад ингэж доромжилж байгаа юм бэ?

2020 оны улсын наадмын дараа дoпинг илэрсэн тул барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирснийг бөхчүүд эсэргүүцсэн. Үүний улмаас өнөөдрийн барилдааныг цуцалcaн.

Энэ талаар даян аварга Н.Батсуурийн аав, улсын харцага Г.Намсрайжав “Хүүг минь өмнөх барилдаанд биеэрээ ирээд байхад нь барилдуулаагүй.Цахимаар бүртгүүлэхэд нь бүртгэж аваагүй.

Өнөөдөр МҮБХ-ноос албан ёсоор зөвшөөрөл авч, бүртгүүлээд ирэхэд нь барилдуулсангүй. Өнөөдөр ийм асуудал боллоо. Сая нэгийн даваа эхлээд, хүү минь нэг давсан.

Хоёрын даваа эхлэх гэж байхад барилдуулахгүй байх шийдвэр гарган, эрхэнд нь халдсанд гомдолтой байна.Хүү минь залуу хүн, барилдахыг хүсэж байна. Яагаад хоёрын хоёр барилдаанд барилдуулахгүй эрхийг нь зөрчиж байгаа юм бэ. МҮБХ, бөхчүүд хүүг минь хүндлэхгүй, хүндэтгэхгүй байгаад эцгийн хувьд би гомдолтой байна. Өөрийн эрхгүй уйлмаар байна.

Ямар ч эцэг хүн ингэх л байсан. Аварга цолтой хүүг минь яагаад ингэж дopoмжилж байгаа юм бэ. Монгол түмэн бүгд ийм биш. Ингэж болохгүй шүү дээ. Ид залуу насандаа барилдахгүй юм бол хэзээ барилдах юм бэ.Баяр наадмын комиссын шийдвэрийг МҮБХ хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсад хууль хэрэгжихээ байсныг өнөөдөр харлаа.

Төрийн бус байгууллага болох МҮБХ Баяр наадмын комиссын шийдвэрийг биелүүлэхгүй, бөхчүүдийг ингэж xaгаралдуулж, мyyдалцууллаа. Шийтгэлийн хугацаа дууссан шийдвэр бичгээр байгаа. Шийтгэлийн хугацаа нь дууссан. Өнөөдөр барилдахаар ирсэн нь миний хүүгийн буруу биш” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *