Хөтлөгч Билгээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж ийнхүү…

“Монгол Коммент”-оор овоглодог хөтлөгч Батбилэг, Пүүжээ нар хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж Турк улсын Анаталя хот руу аялахаар явжээ.

Тэд 10 цаг орчим ниссэнийхээ дараа өнөөдөр зорьсон газраа очсон аж.Сүүлийн үед Билгээгийн оролцож буй нэвтрүүлгүүд их болсон.

Үнэний дуу хоолой болдог, хоолойны содон өнгө гээд олон ч шалтгаанаар түүнийг нэвтрүүлэг хөтлүүлэх сонирхол нэмэгдэж улам эрэлттэй болсон юм. Нэгэн цагт түрээсийн байраар явж мөнгө төгрөгггүй амьдрал үнэхээр хэцүү байсан гэдгээ дурсаж байсан Билгээгийн айж явдаг нэг зүйл нь мөнгө төгрөггүй амьдрал гэх юм билээ.

Мөн Билгээ маань цахим хуудсандаа их идэвхитэй нэгэн ба өөрийн хуудсаараа дамжуулан хальт хальт төлбөртэй бараа сурталчилж харагддаг юм билээ. Энэ аялалын хувьд тэр Пүүжээгийн хамтаар ТВ9 телевизийн шинэ жилийн баяраар аялах эрхээр шагнуулсан байдаг.

Тэр хоёр тус бүр 5 сая төгрөгийн аялах эрх бэлэглэсэн гэдгийг Батбилэг өөрийн хуудсандаа өгүүлж байжээ. Тэр энэ талаар “Хайртай хамт олондоо маш их баярлалаа. Бид 2 нь ихээ том итгэл гардаж авлаа. Жич: Арай өөр хүнтэй явчих юмсан хэ хэ” хэмээн марзагнасан байдаг.

Мөн Билгээгийн хувьд Пүүжээгийн хамтаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан билээ. Тэр сэтгэгдэлээ хэлэхдээ “Баярлалаа. Хөдөлмөрийн хүндэт медаль гэнэтийн байлаа. Манай хүн одоо болтол бодсоор л байна. Илүү хичээх болноо. Бүгдэд чинь хайртай шүү. Шинэ оны мэнд” гэсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *