Төрсөн эцэг эх минь намайг гурван шил apxиар аваад яв гэж хэлсэн гэдэг…

Энэ оройн мэндийг айлтгая аа. Миний захиа нийтлэгдэн олон олон сахиусан тэнгэрүүд унших тэр өдрийн мэндийг бас хүргэе. Намайг жаахан байхад гудамжнаас олcoн юм гэсэн. Бөөсөндөө баригдчихсан, хөл нүцгэн, томдсон өмд цамц утсаар уяад өмсчихсөн гадаа тоглож байгаа хүүхдүүдийг гөлөрчихсөн өрөвдөлтэй сууж байсан гэдэг.

4 нас орчимтой гэж баримтан дээр бөглөсөн байсаан гэдэг. Орчим гэхээр ойлгомжтой шүү дээ. Төрсөн он сар, гарал угсаа тодорхой биш гэсэн үг. Ээж маань олж харсан даруйдаа шууд хөтөлж авч яваад хаяг тогтоох төв дээр ирсэн юм билээ. Хаяг тогтоох дээр бүртгэлтэй, ээж аав нь траншейн буюу танканд оршин суудаг гэж ээжид маань хэлсэн юм билээ.

Хариуцсан хүн нь наад хүүхдээ үлдээчиж болноо бид нар траншейнд нь хүргээд өгнө, эцэг эхийг нь ачилтанд удахгүй хамруулна наад хүүхэд чинь удахгүй асрамжруу очих байх гэж хэлсэн гэсэн. Ээж орхиод явах гэтэл би хөлнөөс нь гараараа тэвэрчээд дээшээ хараад инээсэн тэр мөчид ээж өргөж авья гэж бодсоон гэдэг.

Өргөж ч авсан. Миний төрсөн эцэг эх дээр очиж, гуйж хүүхдийг чинь сайхан газар сайн орчинд өсгөж өөрийн хүүхэд шиг өсгөе өө гуйж байна гээд очиход тэг тэг, гурван шил а р хи авчраад өргөж ав гэсэн юм байна лээ. Дүүрэг хороо, хаяг тогтоох бүхий л газраар гурван сар орчим хөөцөлдөж байж би нэг л өдөр нэртэй болж бүр овогтой болж төрсний гэрчилгээтэй болсон байдаг.

Бодоод үзэхэд л ай да с төрдөг. Би тэндээ танк гэж ярьдаг тэр нүхэнд үлдсэн бол өнөөдөр хаана ар хи нд орчихсон, хөлөө хөл дө өж явах байсан болдоо гэж боддог. Ингээд амьдрал гэнэт сайхан болчоогүй ээ.
Хүүхдээ өргүүлсэн буян болсон гээд төрсөн эцэг эх маань ойр ойр ирж а рх и нэхэж гэрийн хаяг мэдчихсэн хаалга тогшиж, мөнгө нэхдэг болсон юм билээ.

Тэгж ирэх бүртээ зөвхөн ар х и юм уу мөнгө л нэхдэг тэрнээс биш хүүхэд яаж байна, давгүй юу гэж нэгс асуугаагүй юм гэнэ лээ. Ээж тэр шалтгааны улмаас хамгийн сүүлчийн удаа тэдэнд 3 тор дүүрэн хүнс бас дагуулж явж хувцас авч өгөөд дараа нь нүүсэн. Би ердөө ээжтэйгээ байхаас өмнөх үеэ танканд байсан үеэ санадаггүй. Анхнаасаа л би орон сууцанд ээжтэйгээ амьдарч манайх өглөө бүр масло сахартай талх идэж байснаар л санаад байдаг.

Уг нь ээж маань нөхөртэй байсан гэсэн. Намайг өргөж авах үед нөхөр нь наймаанд явчихсан байж л дээ. Ганзагын наймаа тарвагны арьс зөөдөг үе. Ирэхэд нь нээх бов бор үсийг нь хусчихсан сайртсан хацартай охинтой болчихсон байж. Тэгээд л хэрүүл маргаан үүсч.

Буцааж аваачиж өг гэж мapгалдаад дийлээгүй ээжийг орхиод явсан юм билээ. Орхиж яваад удаагүй эргээд ирсэн байсан.

Тэгээд нэг жил орчим хүлээн зөвшөөрч амьдрах гэж хичээгээд чадаагүй бүр явсаан гэдэг юм. Ээж маань дахин хүнтэй суугаагүй. Аан тийн хэлэхээ мартчихаж ээж маань орос монголын эрлийз гээд өөрөө хүүхэд байхаасаа их доро мж луулж, хара алгуу лж шо ол уулж ирсэн юм билээ. Найз нөхөд лав байгаагүй юмдаг.

Намайг мэдээ орох үеэс л тэрийг сайн мэддэг байв. Ээж маань шар царайтай сааралдуу нүдтэй шонтгор хамартай ийм хөөрхөн хүүхэлдэй шиг байхад би яагаад ийм бор бас онигор юм болдоо гэж толинд харангаа гайхдаг байсан.

Тэгээд хоёр билүү гуравдугаар ангид байхдаа үнэнийг мэдэж билээ. Оройжин орондоо уй ла ад л одооноос ээжийнхээ үгэнд л орох юм байна шүү, орохгүй бол ээж тэр нүхэнд байдаг жинхэнэ аав ээжид аваачаад өгчих юм байна гэж айж билээ.

Үнэнгээсээ ай с ан. Түүнээс хойш гадаа алхах бүртээ, энд тэнд явахдаа а рх и уугаад гудманд унтаж байгаа хүмүүсээс их айна. Төрсөн ээж аав намайг таниад ирээд чирээд явчихбал яанаа, тааралдахгүй юмсан, арай тэр биш байгаа гэх мэтчилэн есөн шидийн юм бодож явна. Ээж маань естой амттан аар дутаалгүй, өнгөтэй өөдтэй бүх л хувцас тоглоомоор намайг таслаагүй нэлээн л эрх танхил өсгөсөн дөө.

Эмээ маань надад их сайн галын зээ биш ч гэсэн гар дээр нь ирж буусан оч охин гээд л хайрлаж өсгөсөн. Ахлах ангид байх үед эмээг бу рх ан болсоны дараа ээж бид хоёр лениград явж ээжийн аав дээр амьдрахаар болсон. Ахлах ангийн сүүлийн жилүүд, их сургуулийн жилүүд оюутан нас маань тэнд өнгөрсөн. Тэндээ л үүрд амьдарна гэж ч боддог байлаа. Харин нөхөртэйгээ танилцсан тэр мөчөөс эхлээд эх орондоо ирэх хүсэл минь төрж монгол буцья гэж ээжийгээ ятгах болсон.

Ээж хөгширсөн би эндээ үлдье миний охин буц, очоод сайхан амьдар ээж нь бүр болохгүй бол хойноос нь очье гэж зөрүүдэлсээр байгаад үлдэв. Би хайртай хүнээ дагаад эргээд ирсэн. Ирээд бол улаанбаатарыг таниагүй шүү. Хүүхэд байхаас огт өөр болсон байсан. Өнөөх олон траншей танк ч цөөрч, хойно байхад огт бодогдоогүй өнөөх хүүхэд насны бодол эргээд ирэх үед бодогдож яагаад ч юм хоёр ч удаа траншей шагайж хальт үзэж билээ.

Зүгээр л дотор нь хүн байна уу л гэж харсан байх л даа тэрнээс биш огт танихгүй шүү дээ би чинь. Хүн байх боломжгүй устай хоолой л олж харсан. Мэдэхгүй тэр хоёр хүн өөрсдийн үр үндсээ ямар нэг байдлаар дурссан үгүйг би мэдэхгүй юм. Гэхдээ л намайг хорвоо дээр авчирсан гүүр болсонд нь талархдаг юм.

Харин миний сайхан ээж тэр гүүрэн дээрээс дэлбээлж яваа цэцгийг алгандаа бөмбөрүүлж өөрийнхөө бүх л учирч болох байсан аз жаргалаар намайг сольсон. Өртэй гэвэл би ээждээ л өртэй. Маш ихээр өртэй. Өөрөө хоёр хүүхдийн ээж болсон хойноо ээжийгээ улам их хайрлахыг яана. Өөрөө тээж төрүүлээгүй байж намайг яаж нандигнан өсгөлөө. Би хүүхдээ загначихаад араас нь эвий дээ миний ээж намайг загнаж байлуу ер нь гэж хүртэл боддог юм.

Хойд нac гэж байдаг гэж хайртай ээжийгээ охин нь хэвлийдээ тээж, өөрөө ээж тань болохсон. Тэгж хүйн холбоотой ээж үр болохсон гэж боддог шүү. Миний хайртай ээж Цэцэгмаад хайрт охиноос нь. Тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *