Согтyypyyлах ундаа xэтpүүлэн хэрэглэсэн А.Түмэн-өлзий хоолны xэpүүл хийсэн үү? Тэрбээр…

Нийтийн дууны салбарт царай зүс, бие хаа, хоолойн цар хүрээгээрээ хүч түрэн орж ирсэн дуучин бүсгүйчүүдийн нэг бол А.Түмэн-Өлзий. Урлагийн салбарт хүч үзэж уртын дуучин хэмээх сэтэр зүүсэн тэрээр нэг хэсэг фото моделийн чиглэлээр эрчимтэй нь аргагүй ажиллаж олон эрчүүдийн нүд юуг нь унагаж явсан удаатай.

Гэвч нэг л өдөр хэний ч танихгүй нэгэн залууг нөхрөө хэмээн зарлаж, удалгүй ганц охиноо төрүүлсэн. Тэр цаг одоогоос 7 жилийн өмнөх явдал. Гэвч хайртай хань ижил нь олны танил дуучин бүсгүйн хайрыг даагаагүй бололтой. Гурван жилийн тэртээ А.Түмэн-Өлзий ганц бие ээж байх сонголттой нүүр тулснаа зарласан.

Түүнээс хойш тэрээр сошиалд илүү идэвхитэй амьдарч үзэл бодлоо илэрхийлэх болсон. Мөн өөрийн гоо сайхандаа илүү анхаарч, үеийн 35 настай бүсгүйчүүдээсээ илүү залуулаг, үзэсгэлэнтэй харагдах болжээ.

Цар тахлаас болсон уу, дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн жилүүдэд дорвитой уран бүтээл хийлгүй “нам гүм”-хэн байх болсон энд тэндэхийн хүлээн авалтад урилгаар очсон нь манай сайтын гэрэл зурагчны дуранд өртжээ.Тэрээр өөрийн идэж байсан хоолыг голж ширүүхэн маргаан өрнөсөн сурагтай.

Үзэсгэлэнт хөөрхөн Түмээ минь, бага уугаарай.

Эх сурвалж:MNN.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *