Эхнэр согтуу орж ирээд том хүүг минь “Чиний хүү биш ээ Баяраагын хүү” гэж хэлээд…

Би одоо 30 настай залуу. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний амьдрал тийм ч сайхан биш ээ. Энгийн л нэг амьдралтай залуу. Гэр бүлээ хоёр идүүлэхгүй хоосон хонуулахгүй хэн шиг л авч явдаг хүн.

Сурсан сургууль байхгүй шууд л арван жилээ төгсөөд ажил дээр гарсан болохоор амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад сурч чадаагүй. Хэрвээ сурсан бол би өөрөө цахилгааны инженер болох байсан. Боломж олдвол сурна даа гэж боддог.

Арван жилээ төгсөөд л ажил хийгээд хөөрхий муу ядарсан ээждээ тусалж ганц дүүгээ сургасан юм л даа. Эрэгтэй хүн юу ч хийгээд амьдралаа аваад явчихна. Харин эмэгтэй хүн хэцүү гэж бодоод үргэлж илүү цагаар ажиллаж дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийдэг байсан.

Тэгж явахдаа л эхнэртэйгээ танилцсан. Тэр намайг өөртөө хурдан ойртуулсан болохоор бид найзалж үерхээд 10 ч хонолгүй тэр жирэмсэн болсон гэдгээ надад хэлсэн. Би өөрөө аавгүй өссөн болоод ч тэр үү багаасаа ээжийгээ яаж зовж зүдэрч байгааг харсан болохоор хийсэн бүх зүйлд хариуцлага хүлээхэд бэлэн байсан.

Тэгээд л түүнд хамт амьдрахыг санал болгож шууд л манайд нүүж ирсэн. Шууд тусдаа гарах боломж надад тэр үед байгаагүй ээ. Хадам ээж маань ч тэр үед дургүй байсан ч зөвшөөрсөн. Ингээд л эхнэр маань манайд амьдарч эхэлсэн өдрөөсөө л хоол цай гэр орон гээд л цэвэрлээд эхэлсэн.

Би ч гайхаж байсан ч ээжид минь тустай амар юма гэж тэрүүхэн тэндээ баярлаж байлаа. Манай эхнэр их түргэн ааштай эмэгтэй. Тиймдээ ч өөрийн санаж бодож байгаа зүйлээ шууд л хэлчихдэг. Ээж маань эхнэрт маань юм хэлдэггүй ч надад нэг зүйл байнга ажиглагддаг боллоо.

Гэр орны бүхий л ажлыг эхнэр маань ганцаараа жирэмсэн мөртлөө хийгээд л байдаг гэтэл ээж дүү хоёр маань нэг нь ч түүнд маань усалдаггүй байлаа. Би ч яаж шууд хэлхэв гэж бодоод л чимээгүй л байлаа. Эхнэр сүүлдээ уурлаж байна шүү. Би танай гэрийн ямар үйлчлэгч үү? ядаж хамт хийж болдоггүй юм уу гээд л уйлж гарлаа.

Ээж охин дүү хоёр маань сонсож байлаа. Би хэнд нь ч юм хэлэлгүй чимээгүй өнгөрөөв. Маргааш нь яг хэвээр. Эхнэр хоол хийж л байдаг ээж дүү хоёр хэвтэж л байдаг. Би хөөрхий ээждээ юм хэлж чадсангүй. Дүүдээ очоод бэр эгчдээ тусал гээд л босголоо. Нэг иймэрхүү тогоо шанаганы хэрүүл хийсээр том хүү маань төрлөө.

Амьдрал нээх их дээшилсэн зүйл үгүй. Тэгээд л эхнэрийн уурлах ихсэж намайг элдвээр хэлж сүүлдээ ээжийг маань ч хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг боллоо. Гэртээ ч ирж хонохгүй илүү цагаар ажилласаар байгаад ямартай ч нэг хашаа гэрийн мөнгөтэй болж авлаа. Тэгсэн удалгүй эхнэр маань дахиад л жирэмсэн болчихсон.

Том хүү маань дөнгөж 6 сар хүрж байхад. Би ч бөөн баяр хөөр. Хашаа гэрээ худалдаж аваад тохинуулчихаад эхнэр хүүхдээ авчирна гээд л бөөн баяр. Ингээд л тусдаа гарч манай хоёр бөөн баяр. Манай эхнэр ч жоохон наргиж цэнгэх дуртай нэгэн. Хадмаасаа холдсон гээд л зав гарвал найзуудтайгаа гарна гээд л зарим шөнө ирж хонодоггүй байлаа. Би том хүүгээ тэврээд л унтаад өгнө.

Үүрээр аpxи нь гүйцэд гараагүй амьтан хүүгийнхээ хажуугаар орж ирээд хэвтэнэ. Би зөрөөд л ажилдаа яваад өгнө. Гэтэл нэг өдөр найзуудтайгаа гарлаа гээд шөнө орж ирэхдээ надад маш аймшигтай нэг зүйлийг хэлсэн. Тэр нь миний ганц хүүг минь “Чиний хүү биш ээ” манай өмнөх найз залуу Баяраагын хүүхэд гэх нь тэр.

Би ч уурандаа түүнийг цoxиход бэлэн байсан ч өөрийгөө болиулж шууд л гэрээсээ гараад явсан. Найзындаа очиж хоноод шөнөжин уйлсан. Яагаад гээд л өөрийгөө баахан цохиж бүүр баруун гараараа хашаа цохиод гараа хугалчихсан байсан. Маргааш нь эхнэр залгаж байнаа.

Авсан чинь хаагуур хоноод яваа юм чи энэ тэр гээд л баахан харааж байна аа. Тэгэхээр нь чи надад хүүг маань миний хүү биш гэж хэлсэн биз дээ. Тэгээд би яаж чамтай хонох юм гээд л шулуухан хэлэхэд намайг уучлаарай. Чиний хүү мөн шүү дээ гээд л уйлж унжаад эхэлсэн.

Оройн гэртээ ороход намайг уучлаарай ядаж одоо төрөх гэж байгаа хүүдээ бодоо ч гээд л уйлаад л байсан. Би том хүүгээ харах болгондоо хэзээ ч миний хүү биш гэж бодож байгаагүй. Төрсөн цагаасаа миний гар дээр бөмбөрч намайг ааваа гэж дууддаг болохоор түүнийгээ би миний хүү биш байсан ч хайрлан гэж шийдээд бүхнийг мартахаар шийдсэн.

Ингээд бид хамтдаа 8 жилийг ардаа үдсэн. Амьдрал минь бага багаар дээшилсээр. Хоёр хүү маань ч сургуульд орчихсон. Эхнэр ч ажиллаа хийгээд. Гэтэл саяхан надад ажлынхаа газрын залуутай явалдаж байгаад баригдчихсан.

Би үxэxийг хүсэж байгаа ч үлдэж байгаа хоёр хүүхдээ өрөвдөх юм. Одоо яг яах ёстой юм бэ. Түүнтэй сууснаас хойш би түүнийг нэг ч удаа хуурч мэхэлж байгаагүй. Гээл намайг яасан гэж ингэж байгаа юм бэ?Би одоо яаг яах ёстой юм бэ…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *