Эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж буй Бyянтaй аав Ц.Чулуун-эрдэнэ.

Хэдий гадаа бүрэнхий ч айлуудын яндангаас савсаж буй шингэхэн саарал утаа тодхон харагдаж байв. Гэр хорооллын гудам өөдөө өгсөж яваа бидэнд ноход харанхуйн гүнээс чимээ өгөн х у цаж, шинэхэн танилын зүг хөтөлнө. Хөдөө суурингийн амьдралыг санагдуулам нам гүмхэн энэ газар Ц.Чулуун-Эрдэнэ, эгчийнхээ гурван хүүхэдтэй амьдардаг.

Том нь хүү 11 настай, зургадугаар ангид сурдаг бол охин найман настай, гуравдугаар ангийн сурагч. Харин бага хүү таван настай. Хүүхдүүд бүгд л түүнийг аав аа, гэж дуудна. Ц.Чулуун-Эрдэнэ ч ам нээх бүрийдээ, миний хүүхдүүд, хүүхдүүд маань хэмээнэ.

Түүний хувьд ц а г даагийн байгууллагад 15 жил ажиллаж байгаа чадварлаг албан хаагч юм. Ажилдаа ихэвчлэн 08:30 цагт очиж, оройны 18 цагт буудаг байна. Харин заримдаа оройны ээлжид ажилладаг байна. Арванхоёрдугаар сарын 04-ний өдөр тэрбээр оройны ээлжид ажиллажээ. Тухайн өдөр гэрээсээ 13 цагийн үед гарч, орой 23 цагийн үед тарсан байна.

Аавыгаа ажлаас иртэл хүүхдүүд хажуу хашаанд үеэл эгчийндээ байдаг тул Чулуун-Эрдэнэ эгчийндээ орж хүүхдүүдээ авчээ. Тэд гэртээ орохоор хаалгаа таттал урдаас нь хар утаа суунаглан, удалгүй улаан г а л маналзажээ. Г а лын машин ирээд шуурхай унтараасан ч доторх эд хогшил бүгд ша т жээ.

Г а л гарсан шөнө тэд үеэл эгчийндээ хоносон бөгөөд өглөөний 06 цаг хүртэл хэнийх нь ч нойр хүрээгүй гэнэ. Бүрэн унтарсан байгаа хэмээн сэтгэл з о внин хэд хэдэн удаа гарч харцгаажээ.

Харин арванхоёрдугаар сарын 22-нд халуун амьдралынх нь бүлээн илч шингэсэн орон гэрээ галд алдаж, хамаатныдаа толгой хоргодож байсан Ц.Чулуун-Эрдэнэд мэргэжил нэгт нөхөд, болон сайхан сэтгэлт ард түмэн иж бүрэн тавилгатай, хоёр өрөө байр бэлэглэжээ.

Бид түүнийг байртай болохоос нэг хоногийн өмнө уулзаж, ярилцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *