Д.Гантулга Осоржамааг хамгаалалтанд авахыг хүсэв

УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Гантулга өөрийн хуудсаараа дамжуулан нээлттэй хүсэлт тавьжээ. “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар хамт олонд хүсэлт гаргах нь:

Ажлын цаг дууссан байгаа энэ үед сошиалаар хүсэлт хүргүүлэх нь цаг алдахгүй гэж үзлээ. Иргэн Ми.Осоржамаа өөрийн цахим хуудсаар хийсэн мэдэгдлээс үүсэн доорх товч ганц утга бүхий хүсэлт юм. Ми.Осоржамааг цагдaaгийн xaмгаалалтандаа авч амь нac, биен эрүүл мэндийг нь хамгаалж өгнө үү?

Өөрийг нь турхирч яриулаад дараа нь өөр хүмүүс гэмтээсэн мэт болгох бохир тоглоом улс төр хийсэн, хууль зөрчсөн хэдэн залуусын өмнөөс нь айж байна. Би бол өөрийн байр сууриа өмнөх постонд тусгасан болно.

Дэлгэрэнгүй хүсэлт саналаа албан ёсоор уламжлах тул яаралтай гэж үзээд хүсэлт гаргав.

Хүндэтгэсэн. Д.Гантулга” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *