БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Дрон нисгэж утаа их гаргаж байгаа айлуудыг очиж шалгана.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр /2022.01.13/ захын дүүргийн зарим хороонд ажиллаж, шахмал түлшний нөхцөл байдалтай танилцсан. Үүнтэй холбоотойгоор түүнээс зарим зүйлийг тодруулахад тэрбээр “Өнөөдрөөс шалгалтууд эхэлж байна.

Иргэдээс шахмал түлштэй холбоотой мэдээллүүд өнгөрсөн хугацаанд их ирсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4500 гэрээт ажилтан шалгалтыг тогтмол хийж байна. “Шахмал түлш чийгтэй, үйрмэг, утаа их гарч байна” гэсэн гомдлууд иргэдээс их гарч байна.

Иргэдийн галлагааг биечилж үзэх шаардлагатай гэж үзээд өнөөдөр газар дээр нь ажиллалаа.Маргааш үйлдвэр дээр очиж түлшний хатаалтын нөхцөл байдалтай танилцана.

Улаанбаатар хотын утааны голомт болоод байгаа газруудад бид дрон нисгэж, тухайн утааг үүсгээд байгаа айлууд шахмал түлш хэрэглэж байна уу эсвэл түүхий нүүрс зэрэг өөр зүйл хэрэглэсэн байна уу гэсэн цуврал шалгалтуудыг хийж учир шалтгааныг зөв олно.

Утааны бодит шалтгаан юу байна вэ гэдгийг зөв тогтоохгүйгээр утааг бууруулах тухай ярьж болохгүй. Байж болох бүх зүйлд хяналт шалгалтыг хийж утаа яагаад нэмэгдэв гэдэг үндсэн шалтгааныг бид олно. Ингэж байж дараа дараагийн алхмаа хийнэ” гэлээ.

Эх сурвалж: zarig.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *