Ирэх долоо хоногт нэг километрийн өргөнтэй солир дэлхийтэй ойрхон зайд зөрж өнгөрнө.

Энэ сарын 18-ны өдөр нэг километрийн өргөнтэй асар том астероид дэлхийтэй ойрхон зөрж өнгөрөх талаар НАСА мэдээллээ.

НАСА-ийн харъяа Дэлхийн ойролцоох объектын судалгааны төвийн мэдээлснээр “7482 (1994 PC1)” гэж нэрлэгддэг уг солир нь ирэх мягмар гарагийн 16:51/АНУ-ын цагаар/ цагт манай гарагаас 1.2 сая миль зайд цагт 47,344 миль хурдтай зөрж өнгөрөх аж.

7482 (1994 PC1) астероидыг анх 1994 онд одон орон судлаачид нээж байжээ. 1.2 сая миль зай нь харьцангуй хол санагдаж болох ч солир дэлхийтэй зөрж өнгөрөх маш ойрын зайд тооцогддог аж.Солирыг жижиг дурангаар харах боломжотй хэмээн “EarthSky” мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *