Сүхболд: Алдармаа эгчтэй гоё байсан.

“Эмоци” продакшны жүжигчид айлууд руу зочилж хоол иддэг “Айлын хоол буудья” нэвтрүүлгийг хийдэг билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт тэд жүжигчин Сүхболд буюу Тагтаагийн гэрээр зочилсон байна.Тэмүүжин “Гадуур идэр ес эхэлчихсэн хүйтэн байна.

Оройн мэнд. Айлын хоол буудья нэвтрүүлгийн 16 дахь дугаар эхэлж байна” хэмээн нэвтрүүлгээ эхэлсэн. Сүхболдын хувьд эхнэрийнхээ хамтаар зочиддоо чанасан мах, нийслэл салат гэх мэт хоол хийж угтан авчээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт зөвхөн эрчүүд зочилсон бөгөөд бүсгүйчүүд хувийн болон хувьсгалын асуудалтай байгаа учраас ирж чадаагүй хэмээн Тэмка хэлсэн байна.

Төтө “Би удахгүй гадагшаа явах гэж байгаа” гэжээ.Сүхболдын хувьд ийнхүү ярьсан байна. “Ах нарыгаа хоолоор дайлаад сайхан байна. Манай эхнэрийг Алтанзул гэдэг. Бид хоёр 2019 онд гэр бүл болсон. Манай эхнэр гаальд ажиллаж байгаа. Нягтлан бодогч мэргэжилтэй.

Эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдарч байна.Алдармаа эгчтэй тоглосон кинонд тоглохдоо санаа жаахан зовсон. Жанр нь бас тийм биш болохоор санаа зовдог юм билээ. Алдармаа эгчтэй хосууд болж зураг авахуулсан.

Эгчтэй хамтарч ажиллахад их гоё байсан. Бас л ихэнх залуучуудын краш байсан бүсгүй шүү дээ.Энэ бараг миний 5,6 дахь гол дүр. Ямар ч байсан өөрийн боломж бололцоогоо гаргаад тоглосондоо баяртай байгаа. “Нийслэл хүүхэн” кино маань гарна. Тэгэнгүүт 1 сарын 22-ноос NTV ээр гараад эхэлнэ. Цагаан сарын өмнө Баярцэнгэл бид хоёр “Нийслэл хүүхэн” киноны дүрээр баярын тусгай дугаар хийж байгаа. Удахгүй цацах болно. Бүгдээрээ сайхан үзээрэй” гэлээ.a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *