Сөрөлтийг орлоггүй байх үед эхнэр нь гэр бүлээ авч явжээ. Тэрбээр ийнхүү хэлж…

Жүжигчин Сөрөлт өдгөө эхнэрийн хамтаар АНУ-д түр амьдарч буй. Тэрбээр шинэ жилтэй давхцан хөлгийн жолоо залсан бөгөөд тэндээ Монголчуудын шинэ жилийг хөтөлсөн гэх.

Мөн найзынхаа хаусанд түр байршин амьдарч байгаа гэдгээ мэдэгдсэн. Харин тэр өнөөдөр яагаад АНУ-д очсон бэ гэдэг талаараа тайлбар хийжээ.“-Яагаад АНУ гэж? 2 биенээ эрхлүүлж явна гэх юм уу? Яасан гэж? Урлаг соёл хааж ажилгүй бх үед хажууд минь байгаа хүн бүгдийг зохицуулж намайг юунд ч оролцуулаагүй. Чингээд өөр зүйл хийх ёстойгоо ойлгож нэг зүйл эхлүүлсэн.

Тэр одоо маш сайн байгаа. Хөл хориотой, орлогогүй үед түүнийг эхлүүлэхэд маш хүнд байсан. Гэвч чадсан, бас надад ах маань найзууд минь тусалсан.Би түүнийг мартаж болохгүй. Мөн 2021.12 сард гялайлаа. Хажуудах чинь яаж зохицуулаад байсан юм? Маш энгийн тэр 62 жилийн түүхтэй Америкийн “нэгэн” бизнес хийдэг юм. Гэхдээ бид 2т бүх зүйл амархан байгаагүй.

Амархан байсан бол би энд ганцаараа аялах байсан болов уу?” хэмээн бичжээ.Ийм сайхан ажилтай, мундаг гэргийтэй байх сайхан биш гэж үү? Жүжигчин Сөрөлтийнхөө гэр бүлд аз жаргал хүсье! Тэрбээр жүжиглэх авъяас, ур чадвараараа үзэгчдийн танил болж, ирээдүйтэй жүжигчин гэх үнэлгээг аваад байгаа юм.

Жүжигчин хүнийг бүтээсэн дүр нь тодотгож, үзэгчид ч түүгээр нь нэрлэх нь олонтоо. Тэгвэл жүжигчин Л.Сөрөлтийг “живүүн байна уу?” гэх хэллэгээр нь төвөггүйхэн мэднэ.

“Живүүн байна уу? Живүүн ш дээ”, “Чоглог байна уу? Чоглог ш дээ” гэсэн хэллэгээр залуус хэсэгтээ л “амьсгалж” байлаа. Үнэхээр ч хүн бүрийн сэтгэлд хүрсэн жүжиглэлт, цаг үеэ олсон үг хэллэг байж чадсан юм.

Чамгүй сайн дуулчихдаг түүнийг алив арга хэмжээнд дуулуулахыг хүссэн санал цөөнгүй ирдэг аж. Багаасаа дуулах дуртай байсан бөгөөд дуучин болох мөрөөдөлтэй байсан ч хувь тавилан түүнийг жүжигчиний замруу хөтөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *