Тэмкаг замын цагдаа зогсоогоод торгох гэсэн биш өөрөө ониго боллоо.

Энэ урлагийнхан гэж айхтар ЗОЛИГНУУД шүү. Жүжигчин Тэмка буюу С.Тэмүүжинг уншигчид андахгүй билээ. “Ийм нэгэн дурлал” УСК болон “Boomtown” хамтлагаар анх олонд танигдсан нэгэн бол жүжигчин О.Тэмүүжин. Сургуулиа төгсмөгцөө “Х-Түц” продакшнд жүжигчнээр ажиллах болсон тэрбээр өдгөө “Эмоци” продакшнд харьяалагдах болсон.

Анх эхнэрийнхээ чихэнд нь дуралсан аж.Хамтдаа зурганд орж эхнэр нөхрийн дүр бүтээж байхдаа хажуунаас нь хараад чихэнд нь дурласан гэнэ.

Заяаны ханиараа мэргэжил нэгт алаг нүдэн Г.Нарансолонгыг сонгосон. Таван насны зөрүүтэй хосууд нэг охинтой байсан бөгөөд хамтын амьдралаа холбон хүү, охиноор бүл нэмсэн билээ. Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэг гэнэ.

Эхнэрээ анх харсан цагаасаа л эхлээд л би ер нь эхнэрээ л болгох ёстой юм байна, харж байгаарай би авч сууна гээд л найз нартаа ч гэсэн хэлээд л. Яг үнэндээ байр, машин тэрэг гэдэг юм уу хүний амьдралын наад захын хэрэгцээ байдаг ш дээ, тийм зүйлүүд маань үнэхээр хомс хоёр талаас нийлж байсан. Зээлээр хоёр өрөө байр авчихсан, банкинд тамтаггүй их лизингтэй, өртэй, гэр дотроо хов хоосон.

Тэгж л анх тусдаа гарч гарч амьдралаа эхлүүлж байсан. Монголын нэг ард түмний хайртай, алдартай эмэгтэй жүжигчин хүнийг эхнэрээ болгоод авсан учраас муу явуулах эрх надад байхгүй. Тэмка бас Нарансолонготой суугаад сайн сайхан яваа шүү гэж хэлэгдэх юмсан гэж бодож өглөө болгон сэрж, амьдралын төлөө зүтгэж явж байгаа” гэжээ.

Олны танил сайхан хосууд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болоод буй бөгөөд 2006 оноос эхлэн болзож эхэлжээ. Зургаан насны зөрүү тэдний хувьд огтхон ч саад болоогүй бөгөөд нэгнээ гэсэн чин сэтгэлээр өдийг хүртэл нэг нэгнээ тэтгэн амжилт өөд тэмүүлсээр байгаа хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Тэрээр саяхан өөрийн том хүүтэйгээ хамт Монголын түүхэн кинонд дүрээ мөнхөлөн үлдээсэн.Үүнд үзэгчид ч өндөр сэтгэгдэлтэй байсан биз.Аавийгаа усны дусал мэт дуурайсан хүү аав ээжийнхээ мэргэжилийг өвөлж авах болтойдогоо.

Үүнтэй зэрэгцэн Тэмүүжингийн өөрийн сошиол хуудсандаа оруулсан мэдээ олны эгдүүцлийг хүргээд авчээ. Сая замын цагдаа зогсоолоо.Би гэдэг хүн чинь ямар ч дүрэм зөрчөөгүй, улаан гэрлээр ороогүй, эгнээ байр зөв,бүсээ зүүсэн,Татвар оношилгоо бүгд бүрэн. Өөртөө нэлээн итгэлтэй бичиг баримтаа өглөө. Тэгсэн нилээн харж шалгаж байснаа маскаа зүүгээч гэнээ.Хахаха.Машиндаа ганцаараа маск зүүгээд явах хэрэг үү? гэсэн инээгээд:Тоглосымаа Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гээд явууллаа…хэмээн нийтэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *