Т.Баясгалан, Д.Батбаяр нар усанд живж байсан хүнийг аварч байжээ.

Монголын хамгийн баян эмэгтэй болно гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд олон арван компани ажиллуулж бизнес эрхэлдэг болсон дуучин Т.Баясгаланг 14 настай нууц хүүтэй, анхны нөхөр хүүхдээ орхисон гэх мэтээр энд тэнд янз бүрээр л ярьдаг.

Тэгвэл тэрээр өөрийгөө элдвээр муулагч хүмүүст хандаж хатуухан сануулга болох хэдэн үг хэлж байжээ. Тодруулбал, “Би бурханд хайртай.

Бурхан ч надад хайртай гэж боддог. Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Түүгээрээ хэдэн төгрөг олдог бол тавилангаараа л амьдарч яваа биз.

Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ” гэж нэг үг бий. Намайг муулаад, надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай” гэжээ.

Энэ удаад өөрийнх нь талаар элдвээр муулагчдад хатуухан сануулга өгөөд амжсан дуучин Т.Баясгалан, Д.Батбаяр хоёрын дурсамжтай, сонирхолтой түүхээс өгүүлье.Кёкшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёр усанд жи.всэн залууг аварсан ачтангууд аж.

Тэрэлж, Горхид голын эрэг дээр амарч зугаалж яваад морьтойгоо усанд живж байсан залууг аварч арцаар утаж босгож ирсэн гэдэг. Харин хөлдөж ү.х.эх гэж байсан морийг нь хөнжил бүтээлгээр ороож сэргээсэн явдал тэр хоёрын хувьд хэзээ ч мартагдахгүй дурсамжтай түүх болон үлджээ.Мөн хосуудын маань ээж нар нь адилхан нэртэй. Бас адилхан овогтой юм.

Тийм болохоор насаар арай ахмадыг нь хүндэтгэж том ээж, хэдэн насаар дүүг нь бага ээж гэж авгайлдаг байна. Том ээж нь цагаан хоолтон, бясалгагч хүн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *