Хүний олж байгаа Mөнгийг тооцохоосоо өмнө Урсгаж байгаа Xөлсийг нь үнэлж сур…

Хүний олж байгаа мөнгийг тооцохоосоо өмнө Урсгаж байгаа хөлсийг нь үнэлж сур.

Юу гээч, чи зах дээр та.м.хи зардаг байж болно. Чи дэлгүүр олон нийтийн газар цэвэрлэгч, хэн нэгний гэрийн үйлчлэгч, газар ухаж шороотой зууралдаж хар бор ажил хийдэг байж болно, гэхдээ хамгийн гол нь ичих хэрэггүй, хүн бүр хийгээд явж л байна.

Xар үүрээр замын цас шороо цэвэрлэж 60 шүргэм насандаа шуудай гурил үүрч, лааз хуванцар цуглуулж бор амиа борлуулдаг хүн ч их. Ийм хүнд хүчир хар бор ажил хийх тусмаа чи хүнийг улам их хайрлаж хүндэлдэг болно.

Би цэвэрлэгч хийгээд цэнхэр эрээн хувцас өмсөөд хогийн сав цэвэрлээд явж байхдаа дэлгүүр хэсч буй үеийн хүүхдүүдээс хэзээ ч ичиж санаа зовж үзээгүй харин одоо би шал арчиж байгаа хүний цэвэрлэж буй газрыг тойрж явахыг, хогыг халааслаж яваад хогын саванд хийх хүмүүжлийг сурсан. Машиндаа т.ам.хи.а татаж дуусаад зам руу цонхоороо шидэж буй хүмүүсийг хараад би үнэхээр үзэн яддаг. Би сигнал дардаг. Өөрсдөөсөө ичээсэй, хүний хөдөлмөрийг хүндлээсэй, машин бүрт л үнсний сав байдгыг санаасай.

Би зах дээр тэрэг түрж яваад нөгөө ангийнхаа охинтой тааралдаж барааг нь машин руу нь зөөж өгч байсан. Би ичиж санаа зовох байтугай харин ч нэг хүнд тус болсондоо баяртай байсан.Харин одоо тэрэг түрж яваа хүмүүст зам тавьж ойр хавийн хүмүүсийг холдуулж, хүнд юм өргөж яваа хүмүүсийн юмнаас нь дамжлах, дөхүүлж өгөх хүмүүжлийг сурсан.

Юм мэдэхгүй хүмүүс ишш чааваасдаа энэ ичиж санаа нь зовдоггүй юм байхдаа гэж хэлж л байг, ажил мэдэхгүй амьдрал үзээгүй хүмүүс нөхөрөөрөө эхнэрээрээ тэжээлгээд 20 гарчихаад 30 хүрэх дөхөж байж эцэг эхдээ түвэг болоод тэдний хөлсөө урсгаж олсон хэдийг нь үрж суугаа өөрсдөөсөө харин ичээсэй.

Ажил хийж зовж олсон мөнгө хичнээн амттай, юу ч худалдаж авсан ямар их баяр хөөр аз жаргал бэлэглэдэгийг тэд мэдэхгүй. Гэхдээ амжилт хүсье, ухаарах цаг удахгүй ирнэ байх. Ажлыг хэзээ ч битгий гол, хийж буй ажлаасаа хэзээ ч бүү ич.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *