Тэрбумтан О.Мөнхжин: Тэр өмхий Цуйванг чинь заавал идэх ёстой юм уу? хэмээн хэлээд…

Түүнийг Отгонбаатарын Мөнхжин гэдэг. Нийслэлийн 23-р сургуулийг дүүргээд АНУ-д суралцахаар явсан байдаг ба эхний 4 жил ажил хийхийн хажуугаар коллежид суралцаад дараа нь Вашингтоны их сургуульд санхүүгийн чиглэлээр төгсжээ.

ДОЛЛАРЫН САЯТАН О.Мөнхжин цуйван иддэггүй гэнэ. Тэр өмхий цуйванг чинь заавал идэх ёстой юм уу !! гэжээ.Тэрээр анх Америкт очоод ресторанд зөөгчөөр орсон ч нойл угаах даалгавар авчээ. Тэр мөчид л н.о.в.ш гэж насаараа л ийм ажил хийхгүй юм шүү.

Хэрвээ би сурч боловсорч толгойгоо ажиллуулж, хөдөлмөрлөхгүй л бол насаараа ийм л ажил хийх юм байна шүү гэж өөртөө хэлсэн гэдэг.

Түүнээс хойш маш их хичээж ажилласан ба 2 сарын дараа л гэхэд эзэндээ ахин дахин хүсэлт тавьсаар байгаад тухайн ресторандаа Суши хийдэг ажилтай болоод сарын 4000 мянган долларын цалинтай болжээ.

Бүх зүйл сайхан болж сүүлдээ тухайн газрын менежер хүртэл болсон ч түүнд бас л болоогүй байна. Үргэлж СУШИ хийж нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь өөрт нь нийцээгүй бөгөөд өөрийн гэсэн жижиг бизнес эрхлэхээр шийдэж Америкаас Монголруу бас бус жижиг бүтээгдэхүүн зарж байгаад Монголд iphone-ны эрэлт ихэссэн учир захиалгаар нийлүүлж 4 гаран жилийг зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *