Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ.

Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо.

Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа. Хоолойны ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойны эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа.

Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа шүү! Биеэрээ мэдрээд хэлж байна. 3 хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна.

Түргэн дуудаад гэрээсээ шууд эмнэлэгрүү ачигдлаа. За тэгээд хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоодод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ.

2 уушигныхаа 3/1 нь хатгаатай гээд нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа шүү. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарыхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ.

Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ.

Гадны оронд ийм эмчилгээ хийлгэвэл хэд болох бол бурхан минь. За тэгээд эцэст нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өөрсдөө халдвар маш их авч байна. Гэтэл хөөрхий бүгд л ажлаа хийж байна. Ковидын халдвар аваад би лав юун ажиллах ? Алхах, амьсгалах ч тэнхэлгүй болсон шүү дээ.

Өглөө 05;00 цагаас шөнө 02:00 хүртэл тасаг бүрийнхээ эмчилгээг хийнэ. Хажуугаар нь өдөр болгон хагалгаатай. Өдөрт 2-3 хан цаг л унтах юм. Та хэд маань маскаа л зүүж тус болоорой гэж хэлсэн.

Тангарагтай үнэнч байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлж байна. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлгийн хамт олондоо амжилт хүсэе

Аан бас төрийн албанд ажилдаг нэг залуу гэр бүлээрээ хэвтэж байсан юм. Улаан бүсэд солонгос ресторанаас хоол захиалж иднэ гэж авирлаад эсэргүүцсэн эмчийг ЧИ ХЭН БЭ? ТА НАР НАДТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАХГҮЙ! НЭРЭЭ ХЭЛДЭЭ ПИЗДА МИНЬ энэ тэр гэж нэг гангарсан.

Тэр залуу ичнэ шүү!!! Хошин банди байна лээ. Заза та хэд маань маскаа зүүж, гараа байнга угааж, хүмүүсээс зай барьж яваарай. Цаг гаргаж уншсанд баярлалаа.

Aнхны жирэмслэлт хэцүү байдаг юм байна аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *