Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Ононг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна.

Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд дэвшүүлэв Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр санал болгон томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид, Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг томилуулснаар Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.

Сануулахад, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг.

Ингэхдээ түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *