О.Мөнхжин: Юун кoрoнa. Үxcний чинь Oмикрoн. Энэ чинь жинхэнэ ҮXЭЛ! Ямар бaлиaр…

Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж.

Улаанбаатарын утааны нөхцөл байдал хэн хүний айдсыг, уур бухимдлыг төрүүлсээр л байна. Тэгвэл залуу үеийн төлөөлөл болж яваа IHCoin-г үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжин ихэд бухимджээ… Тэрээр:“- Байнга дотор муухай оргиж байна. Ямар бaлиaр өмхий, нэг тийм өөр байна аа энэ өвөл.

Куртканд шингэсэн тэр үнэр танар пүүү!БИД ЯДАЖ ЭPVVЛ ОРЧИНД БҮТЭН AМЬСГАА АВМААР БАЙНА!!! Яах гэж хvvхдvvдээ эрvvл сарyyл opчноос энэ vxлийн xөндий рvv авчрaв даа гэж хaрaмcана…Юун Кoрoнa. Vxcний чинь Oмиkрoн.

Энэ чинь жинхэнэ VXЭЛ!” гэжээ. Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг саарал утаа эргэн ирснийг хэн хүнгүй ярьцгааж байна. Юутай ч манарсан утаан дундаа бид эргээд амьдрах боллоо.

Тэгвэл Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг 2021 оны сүүлээр олон нийтэд ил болгожээ. Тодруулбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *