Халдвар аваад эмнэлэгт байгаа Д.Ихбаяр олон нийтээс уучлалт гуйв. Тэрбээр ийнхүү…

Нийслэлийн засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр гэдэг залуу нэгэн хэлсэн үгнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд буй. Тэгвэл тэр өөрийн хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.

“Миний хувьд Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор томилогдоод 20 гаруй хоног өнгөрсөн байна.

Нийслэлийн зүгээс сайжруулсан түлшийг түгээлтийн цэгүүдэд хүргэх, улмаар нийслэл Улаанбаатар хотын иргэд түүхий нүүрс түлж, агаар, орчныг бохирдуулж буй эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихээр нэмэгдсэн тул утаа ихэссэн шалтгаан нөхцлийг тогтоох, хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагын хамтарсан баг шалгалтаар ажилласан.

Утаа нэмэгдээд байгаа шалтгаан нь сайжруулсан түлш чийглэг их, утаа их ялгаруулж байгаагаас гадна түлшний хэрэглээ ихэссэнтэй холбоотой болж таарсан.Миний хэлэх гэсэн санаа бол ердөө л энэ. Сэтгүүлчид өгсөн ярилцлагыг маань бүтнээр уншвал энэ санаа ойлгогдох байх. Харин нэг өгүүлбэрийг бусад ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлгогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна.

Чин сэтгэлээс УУЧЛАЛ хүсье.Түлшний үнийн зохицуулалтад нийслэл оролцдоггүй болохыг үүгээр хэлэх нь зөв байх. Түүнчлэн цар тахлын хүнд нөхцөл байдалд эдийн засаг, ард иргэдийн маань амьдрал амаргүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшийг хямд байлгах бодлогыг дэмждэг гэдгээ ч илэрхийлэх нь зүйтэй байх.

Цаашид энэ мэт олон нийтийг бухимдуулах алдаа гаргахгүй байхыг хичээж ажиллана.ЖИЧ: цахим сүлжээнд биш хэвлэлээр дамжуулж УУЧЛАЛТ гуйх байтал өнөө гайхал ковидын халдвар авчихсан учраас эмнэлэгт тусгаарлагдчихлаа. Тиймээс та бүхнээсээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсч байна” хэмээн уучлалт гуйжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *