Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт илгээхгүй бол яах талаар тайлбар өгөв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Livetv.mn сайтад мэдээлэл өгчээ.

“Хүүхдийн мөнгө олгох бодлогод өнгөрсөн оны 11 сарын 15-нд төсвийн тухай хууль батлагдахад дагаж өөрчлөлтүүд орсон маань хүүхдийн мөнгийг хуримтлалтай хүүхэд бодлоготой уялдуулна, ирээдүйн өв сантай ямар ч байсан эхний жилдээ ирээдүйн өв сангийн тухайн хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаар баталгаажсан хуримтлалыг үүсгэнэ гэдэг хуулиуд батлагдсан.

Энэ хууль батлагдсантай холбоотойгоор хүүхдийн мөнгийг олгох хэлбэр маань эхний хагас жилдээ 100 мянган төгрөгийн сонголттойгоор тухайн эцэг эх сар бүр хүсэлт гаргаснаар 100 мянган төгрөгийг хүлээн авах буюу одоогийн авч байгаа хэлбэр,

холбогдсон байгаа дансандаа хүлээж авах эс бөгөөс хуримтлуулах хүсэлтэй байгаа бол тухайн төрийн сан дээр хүүхдийн нэрийн дансанд тухайн хүүхдийн мөнгө бүртгэгдэж хадгалагдаж мөн хүү тооцогдож явахаар сонголтуудтай байгаа.

Эхний хагас жилдээ 100,000 төгрөгөөр нь хэвээр нь үлдээдэг нь цар тахалтай холбоотой байгаа. Мэдээж энэ цаг үед хүүхдийн 100 мянга бол айл өрхүүдэд орлогыг нь хамгаалсан ийм бодлого байгаа юм.

Ер нь цаашлдаа хагас жилийн дараагаар 2022 оны 7 сарын 1-ээс 50 мянган төгрөг нь тухайн хүүхдийн дансанд хуримтлагдаж харин 50 мянган төгрөгийг бол бэлнээр хүлээж авах буюу одоогийн авч байгаа данс руу хүлээн авах эсвэл тухайн бүхлээр нь төрийн сан дээр үүсгэгдэж байгаа нэрийн данс дээр хадгална гэсэн хувилбартай явж байгаа.

Хууль маань батлагдахдаа сар бүр тухайн мөнгийг авах уу гэдэг хүсэлтээ илэрхийлнэ гэдэг эхний томъёлолоороо явж байна. Бид бол Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журмыг Сангийн яам оруулж байгаа.

Энэ журам батлагдаад энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зөвхөн Сангийн яам гэлтгүй Хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд, манай яам бас хариуцан ажиллана.Одоогоор иргэд дээр тухайн сарын хүсэлтийг яаж авах вэ гэдэг бэлтгэл ажлууд бол хангагдаж байна. Энд бол цахим системүүдийг ашиглаж бид хувилбаруудыг бий болголоо.

Нэгдүгээрт бол E-халамж системийг бид хөгжүүлсэн байдаг. Үүгээр тухайн халамжид хамрагдах хүсэлтээ илэрхийлдэг, шинээр хүүхэдтэй болсон бол хүсэлтээ илэрхийлдэг байгаа.Энэ системээрээ дамжуулаад тухайн хүүхдийн мөнгийг төрийн сангийн нэрийн данс дээр хадгалуулаад хүү тооцуулаад хуримтлалын бодлоготой хамрагдаад явах уу эсвэл одоо хүлээж авч байгаа данс руугаа авах уу энэ сонголтыг хийхээр программаа шинэчилсэн байгаа.

Мөн түүнчлэн E-Barimt апп-аар дамжуулаад тухайн хүүхдийн асран хамгаалагч буюу эцэг эхийн, албан ёсны асран хамгаалагч дээр нь хүсэлтээ илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн шинэчлэлийг хийж хэрэгжүүллээ.Хэрвээ тухайн иргэн цахимаар хүсэлтээ илэрхийлэх боломжгүй байгаа бол уламжлалт хэлбэрүүд хэвээрээ байгаа.

Энэ дотор Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүхий л салбар хэлтэс хүүхдийн мөнгийг шинээр авах хүсэлтийг авах, дансыг нь бүртгэх, түүнчлэн бэлнээр эсвэл хуримтлалаар авах уу гэдэг хүсэлтийг нь бүртгэхээр ажлуудаа зохион байгуулсан.Иргэд ийм асуулт асууж байгаа.

“Хүүхдийнхээ мөнгөөр хугацаатай хадгаламж нээчихсэн байгаа. Хадгаламж руу холбочихсон үед хүсэлт илэрхийлэх үү” гээд асууж байгаа. Хүсэлт илэрхийлнэ гэдэг нь өөрөө төрийн сангийг хүүхдийн нэрийн дансан дээр мөнгийг нь байлгах уу эсвэл таны авч байгаа хэлбэрийг хэвээр нь үргэлжлүүлэх үү гэдэг сонголт байгаа юм.

Та бэлнээр нь авдаг ч бай, хүүхдийнхээ хугацаатай хадгаламж руу холбосон ч бай, өөрийнхөө харилцах данс руугаа холбосон ч бай та энэ мөнгийг авах боломж нь 100 мянган төгрөгөөрөө дансанд холбох, бэлнээр авах боломж чинь хэвээрээ байна.

Тиймээс та хүсэлтээ илэрхийлэх хэрэгтэй.Хүсэлт илэрхийлэхгүй, эсвэл хуримтлуулья гэсэн хүсэлтийг гаргалаа гэхэд тухайн хүүхэд бүрийн нэрийн данс дээр төрийн сан дээр байршиж бүртгэл нь хийгдээд явна. Урд өмнө нь бид яадаг байсан бэ гэхээр нөхөн олголт буюу хүүхдийнхээ мөнгийг авч чадаагүй, мэдээлэл нь зөрчихсөн байсан бол дараа сарын олголт нөхөн олголт хийдэг байсан.

Одоо бол нөхөн олголтын хугацаа гэж байхгүйгээр тухайн хүүхдийн хуримтлалын нэрийн данс дээр нь мөнгө нь бүртгэгдээд явна.Эцэг эх асран хамгаалагч нь цаг хугацааны хязгааргүйгээр бэлнээр гэдэг юм уу хүлээж авах гэдэг хүсэлтээ илэрхийлэх боломжийг нь нээж өгсөн байгаа.

Хүсэлтээ илрэхийлж амжаагүй байсан эхчүүд эхний 2-3 сар мөнгөө авах хүсэлтээ илэрхийлээгүй байгаа бол санаа зовох юм байхгүй 3 сард тухайн цахим апп-аар, эсвэл манай хэлтсүүдээр ч байдаг юм уу, банкуудаар ч юм уу хэлбэрээрээ өнгөрсөн хугацааны 3 сараа авмаар байна гэдэг хүсэлтээ илэрхийлж болох нь” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *