УОК-оос хатуу хөл xopих талаар мэдээлэл хийлээ.

Бид аль болох хөл хорио, хязгааралт тогтоохгүй байр суурьтай байгаа бөгөөд энэ одоо ч гэсэн хэвээрээ. Ковидийн Омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ манайд Омикрон хувилбарын давалгаа буюу 4 дэх давалгаа эхэлж байна.

Эрдэмтэн судлаачид болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 1 сарын 20-оос 2 сарын 10-ны орчмын үед халдварын тохиолдлын оргил үе манай улсад тохиолдоно гэж байгаа. Халдварын оргил үед багадаа 18 мянга дээшээ 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо судалгаа байна.

Омикрон хувилбарын тухайд анх гарах үедээ вакциний үйлчлэл нөлөө ямар байгаа талаар тодорхойгүй байсан бол өнөөдрийн хувьд Омикрон хувилбарын тухайд вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцинд хамрагдсан болон өвдөөд эдгэсний дараа вакцин хийлгэсэн ийм хүмүүс бол энэ хувилбарын үед хөнгөн өвдөж хүндрэлээс хамгаалагдаж байна.

Ийм учраас нэмэлт тунгийн үр дүн маш өндөр үр дүнтэй байгааг олон улс орны эрдэмтэн судлаачдын хийж буй тооцоо судалгаа харуулж байна. Тиймээс иргэдийгээ нэмэлт тундаа идэвхитэй хамруулах шаардлагатай байгаа талаар холбогдох мэдээллийг сонсож өнөөдрийн УОК хуралдаан дээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Өндөр настан болон жирэмсэн, вакцин хамрагдаагүй бага насны хүүхдүүдийн тухайд эрсдэл өндөр хэвээрээ байгаа. Тиймээс халдварын давалгааны идэвхитэй үед аль болох олон нийтийн хамарсан арга хэмжээнүүдэд оролцохгүй байх, өөрсдийгөө хамгаалах, халдвар хамгааллын дэглэмээ сахих арга хэмжээг иргэд, ААН-үүд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Байгууллага аж ахуй нэгжүүдийн тухайд Омикрон хувилбар халдварын тархалт өндөр учраас нэгэн дор байгууллагын албан хаагчид, ажилтнууд нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй учраас байгууллагууд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч аль болох зайнаас, цахимаар, ээлжилж ажиллах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.

Өөрөөр хэлбэл хүний нөөцийн дутагдалд орж хүн хүчгүй болох эрсдэл байгаа учраас тэр. Вакцинд хамрагдсан хүмүүсийн тухайд Омикрон хувилбарын хувьд хөнгөн өвдөж байгаа учраас гэрийн эмчилгээг зөвлөж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *