М.Оюунчимэг: Хэрвээ би УОК-ын дарга байсан бол…

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Зариг.мн сайтад яриа өгөхдөө ийнхүү хэлсэн байна.“Омикрон тархчихсан байсан гэдэг үгийг би хэлээгүй. Харин тархах магадлал өндөр байнаа гэдгийг хэлсэн. Одоо бид Омикроны 17 тохиолдол гээд тоо тоолоод суух цаг нь биш ээ.

Омикрон гэдэг нь өөрөө ханиад томуутай хавсраад хөнгөн хэлбэрээр тусдаг гээд бусад улс орнууд амьдралын хэв маягтайгаа хослуулаад өөрсдөө маскаа зүүгээд, зайгаа бариад, ажил амьдрал бизнесээ зохицуулаад яваад байна.

Тэгэхээр бид нар нэг юм гараад ирэхээр юмаа хаана ч гэдэг юм уу, эсвэл онгоцоор бууж ирж байгаа хүмүүст маш их гомдол байна шүү дээ. Тэгэхээр та өөрөө сэтгүүлч хүн.

Хүний эрхийн асуудлыг нэг юм гарч ирэхээр л хил хаадаг ч юм уу, бөөн бөөнөөр нь автобусанд суулгаад бэлтгэлгүй байгаа зочид буудлуудад оруулаад гээд иргэд гомдол гаргаж байна.Миний жиргэсэн гол зүйл бол угаасаа шинэ жилээс өмнө томуу томуу төстэй ханиад маш их гарчихсан шүү дээ.

Эмнэлгүүд дээр ч гарч байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороон дээр бид Эрүүл мэндийн яам, судлаачдын багийг дуудаж уулзаад томуу төст өвчин маш их байна, энэ чинь өөрөө Омикрон гэдэг чинь томуу томуу төст өвчний хэлбэрээр ханиалга хэлбэрээр гараад байгаа гэж байна.

Магадгүй энэ чинь гарчихсан юм биш үү та нар зүгээр ингээд орж ирээгүй байна, орж ирнэ гэдэг байдлаар биш бэлтгэлээ хангана, хоёрт сандрахгүйгээр амьдралаа хэвийн авч явахад анхаар гэдэг байдлыг хэлсэн. Эмнэлгийн анхан шатны үзлэг зэрэг үндсэн ажлуудаа хийж хүүхдийн эмнэлгүүдэд илүү анхаарлаа хандуулаачээ гэдгийг би ч хэлсэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд ч хэлж байгаа.

Би одоо ч гэсэн ийм байр суурьтай байна.Дэлхийд ганц Монгол улс гэж байгаа юм биш шүү дээ. Манай гишүүд сая УИХ-ын даргын айлчлал гээд Энэтхэг рүү явж байна, иргэд маань Дубай руу аялалаар явж байна, байгууллагууд ч явж байна. Би өөрөө Солонгост ч гэсэн ажлаар явж байсан.

Энд харин хүмүүс яриад байна шүү дээ. Онгоц зогсохоор эвгүй юм баахан цагдаа нар зогсож байгаад автбоуснууд очиж очерлоод хүмүүсийг шахаад нялх хүүхдүүд уйлалдаад, ядаж байхад манайд өвөлдөө хүйтэн утаа униартай байхад бөөн стресс болоод бөөнөөрөө шахцалдаж тэр зочид буудалд очих гэж нөгөө ПСР ийг өгөх гэж нэг хоноод гэдэг чинь эргээд Энхсаран шиг юм болж байна.

Ийм эрсдлийг битгий гаргаачээ, зохион байгуулалтаа сайн хийгээчээ л гэж яриад байгаа юм. Тэрнээс биш аль эрт гараад ирчихсэн байсан гэдэг асуудал биш.

Тэгээд ч Омикрон гэдгийг манайх тогтоож чадахгүй Япон руу явуулж байж Омикрон байна гэдгийг ярьж байгаа шүү дээ.

Хэрвээ би Улсын Онцгой Комиссын дарга байсан бол жишээлбэл шууд автобусаар хүмүүс шахаж зөөх биш бусад улс орнуудын хамгийн шилдэг жишгийг Монголдоо зохицуулах, манай доод шатны хүмүүс тэр ажлыг нь гүйцэтгэлийг нь хийгээд явчих дээр бүрэн хяналт хийгээд ажиллах бүрэн бололцоо байгаа юм шиг харагдаад байдаг. Өнөөдөр бид Ерөнхий сайдад хэлсэн.

Ерөнхий сайд тэгж хэлж байгаа. Бид хөл хорио тогтоогоод асуудлыг хүндрүүлээд баймааргүй байна.

Арай хийж эрүүл мэндээ хамгаалсан одоо эдийн засгаа сэргээх гэж ажиллаж байхад олон талаа харж ажилламаар байна гээд сая хүртэл ярьж байгаа. Би үүнтэй санал нэг байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *