Монголыг Казахстаны араас оруулах гэж буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарт төр төмөр нүүрээ харуулах цаг болсон.

“Монголыг Казахстаны араас оруулах гэж буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарт төр төмөр нүүрээ харуулах цаг болсон”

Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Гансүрэн “Энд үндэсний үзэлтэй хоёр хөдөлгөөний төлөөлөл сууж байна. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ. Өнөөдөр бүр тэсгэл алдаад хэвлэлийн хурал хийж байна. Казахстан улсад болж буй үймээн, самуун юу болж дуусахыг таах аргагүй.

Тусгаар тогтнолоо ч алдаж мэдэх нь. Харийн улс бусад орноо эрхшээхдээ “Хуваа, захир” гэдэг зарчмыг баримталдаг. Залуучуудын сэтгэлийн хөөрөл, “Эрх чөлөө” гэсэн уриа лоозонг ашиглан, уруу татдаг. Сүүлийн үед “No double standart” хөдөлгөөний залуусын үйлдэл хэрээс хэтэрч байна.

Магадгүй монголчуудыг Казахстаны араас оруулж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж мэдэх нь. Үүнийг үндэсний үзэлтэй залуучууд, хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байна.

Би түрүүн “Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ” гэж хэлсэн. Бид өмнө нь хэвлэлийн хурал хийснийхээ дараа хангалттай доромжлуулсан. Хэн нь мэдэгдэхгүй хэдэн залуус хэвлэлийн хурал хийн, Д.Монголхүүг надтай зодолдуулах асуудлыг ярьж байна лээ.

Ийм байж болохгүй ээ. Дараа нь миний гэр бүлийг их оролдсон. Хань минь Токиогийн олимпын наадмыг шүүсэн. “Намайг пашист гэж цоллоод, “Ийм нөхөртэй хүнийг олимп шүүлгэж болохгүй” гэсэн утгатай захидал олон улсын байгууллагад илгээсэн байна лээ.

Тийм арчаагүй байж болохгүй. Намайг оролдож болно. Монголчуудын тусгаар тогтнол, эв эеийг оролдож болохгүй. Монголчуудыг хагалан бутаргах татах гэсэн увайгүй үйлдэл, үмхий үнэр чинь үнэртээд байна, Д.Монголхүү, Э.Одбаяр аа. Та нарын цаана хэн байгааг бид бүр сайн мэдэж байна. Монгол түмэн гадарлаж байгаа” гэв. “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн “Казахстан зэрэг бусад оронд гэнэт ийм байдал үүсээгүй.

Д.Монголхүү, Э.Одбаяр шиг нөхдүүд өмнө нь суурийг нь тавьж, нийгмийг уруу татаж, турхирж байсан. Тэгээд тэслэсэн байхгүй юу. Аягүй танил арга байгаа биз. Гэтэл хүчний байгууллагынхан яагаад чимээгүй байна вэ. Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон. Тэд хийж буй үйлдэл бүрээрээ Монголыг хагалан бутаргаж, өв уламжлал, түүх соёлоо үгүйсгэдэг.

Монголыг Казахстан шиг болгох гэсэн атгаг санаа тэдэнд бий. Яг үймээн самуун болвол тэд гадаад руу зугтаад явчихна. Одбаяр хэний хүүхэд билээ. С.Эрдэнийн хүүхэд. Ардын хүүхдүүд бид горыг нь амсаад үлдэнэ. Тиймээс Монголхүү, Одбаяр нар увайгүй үйлдлээ зогсоо. Ард түмэн маань тэднийг битгий дэмж. Тэд “Засгийн газар огцop” л гэдэг. Монголд болж, бүтэхгүй өч төчнөөн асуудал байдаг.

Энэ талаар яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Үнэхээр эрчүүд юм бол бидэнтэй ирээд уулзчих. “No naadam” хөдөлгөөн өрнүүлснийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүхэд өгсөн. Одоо манай Гансүрэнгийн гэр бүлээр оролдож байна. “Пашист нөхөртэй хүнээр олимп битгий шүүлгэ” гэсэн байгаа юм.

Ийм увайгүй юм хийж явахаар эр хүн шиг ирээд уулзчих. Манай хаягийг Монголхүү, Одбаяр нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хот айл мapгалдахад холын дайсан баярладаг. Тиймээс үймээн caмуунд уруу татсан, нэгнээ хэмлэсэн хүмүүсийн тypxиралтаас хол байхыг монгол түмэндээ уриалъя” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *