Б.Болороо: Сэтгэл зүйн дapaмтад байж есөн шидээрээ хэлүүлээд үнэхээр туйлдаж байна.

Би бүр нээрээ үнэхээр хэлэх үг алгаа. Гомдох ч цаашаа. Би чинь бас хүн шүү дээ тэвчээрт ч хязгаар гэж байдаг.

Намайг энд тогтолцоог нь зөв болгочих юмсан бусаддаа тэгш эрх нээж өгөх юмсан гээд яаж хичээж тэмцэж байгааг хэн ч мэдэхгүй. Би хувиа хичээж довоо борлуулж явах байсан бол хэдийнээ энэ яамнаас гарсан байгаа. Маш их хүсэл эрмэлзэл дүүрэн байж шөнө 11 хүртэл ажиллаад л явдаг.

Би бас ар гэртэй, хувь хүн шүү дээ. Юу ч болсон дандаа чичлүүлж дopoмжлуулж есөн шидээрээ хэлүүлдэг чимээгүй л тэсдэг. Хамтран ажилладаг хүмүүс минь намайг яаж ажилладаг, асуудалд яаж ханддагийг хангалттай нотолно оо. Би энэ ажилд хоргодсон юм гэвэл эхлүүлсэн хуулийн төслүүдээ дуусгах л байна. Өөр юу ч биш. Чаднаа чи боль гэвэл би хэзээд гарахад бэлэээн.

Би угаасаа халамжийн бодлогын төлөө биш нийгмийн оролцоо нэмэгдүүлэхийн төлөө ажиллалаг. 4 жил гэрээтээр ажиллаад 600 мянган төгрөгний цалинтай явахдаа би мөрөөдлөө хаяхгүй тэьчиж ирсиймаа. Намайг Ямар зам туулж энэ хүртэл бодлого тодорхойлоход оролцох боломжтой болсныг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Яг үнэндээ хэн ч намайг дэмжиж энэ яаманд оруулаагүй. Би зүгээр л өөрт байгаа боломжоо ашиглаж сошиал дээр бичлэг хийж байж орсон шүү дээ. Бидний өмнөөс гарчихаад гээд гишүүн сонгосон аятай л байх юм.

Гэхдээ байнга ийм сэтгэл зүйн дapaмтад байж есөн шидээрээ хэлүүлээд үнэхээр туйлдаж байна. Би ил гаргадаггүй л болохоос олон олон доромжлолууд байсан. Одоо хангалттай байхаа

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургуулийн загвар төсөл”

Энэхүү төслийг Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд сургуулийн багш ажилчид, хамран сургах тойргийн хорооны ажилчид дэмжлэгийн багийнханд хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагатай болгох, ямар ч өэрхшээлтэй хүүхэд ирсэн бай хүлээн авч тэгш хамруулсан сургах чадвартай хамт олон бий болгохоор ажиллаж эхлээд байна.

Төслийн хүрээнд дараахь ажлуудыг төлөвлөсөн.

I. Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд: Сургуулийн багш ажилчдад зориулсан сургалт, нөлөөллийн ажлууд Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага олгох сургалт Хөгжлийн бэрхшээлийг биечлэн үзүүлэх сургалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, ганцаарчилсан төлөвлөгөөг хэрхэн боловсруулах тухай сургалт Аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт

Дауны синдромтой хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах тухай сургалт 2. Хамран сургах тойргийн хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийнханд зориулсан сургалт: Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага олгох сургалт Хөгжлийн бэрхшээлийг биечлэн үзүүлэх сургалт

II. Танилцуулах аялал Сургуулийн багш, ажилчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулах. Үүн дотроо хүүхдийг сургах, хөгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах.

Төслийн онцлог: Зөвхөн тухайн сургуулийн багш ажилчдыг чадавхжуулахгүй хорооны ажилчид, дэмжих багийнхан, тухайн сургуулийн сурагч, эцэг эхчүүдэд зориулсан нөлөөллийн ажил, сургалтуудыг зохион байгуулна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэгш хамран сурахад зөвхөн багш ажилчид ойлголттой байх нь хангалтгүй байдаг.

149 дүгээр сургууль нь Жайка төслийн хүрээнд шинээр баригдсан хүртээмжтэй сургууль бөгөөд сургуулийн удирдлагын зүгээс “Сургууль маань хичнээн хүртээмжтэй байгаад багш ажилчид маань хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадвар байхгүй болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургахад хүндрэлтэй байна” гэж хэлсэн учир төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Бүх сургалт, нөлөөллийн ажлуудыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байгаа. Төслөөс гарах үр дүн: Дээрх зорилтот хүмүүс хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагатай, арга зүйтэй болох Бусад сугуулийн багш нарт зориулсан тэгш хамруулан сургахад чиглэсэн зөвлөмж гаргах

Сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилгоор тухайн сургуульд нэг “Хүүхэд хөгжлийн танхим” гаргах бөгөөд энэ танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй байдлаар тохижуулж, гэрийн даалгавар хийх, бусад хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдах боломж, нөхцөлөөр хангах юм.

Ерөнхий мэдээлэл: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсээс төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг “Бодлогын инноваци-2021” төслийн уралдаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургуулийн загвар төсөл”ийг бичиж шалгарсан билээ.

Энэ хүрээнд тус төслийг Sanjmyatav Regzen Ц.Нямтулга Цэцэгт-Олхонуд, миний бие гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор төслийн анхны сургалтууд хийгдэж эхлээд байна.

149 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 4 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа бөгөөд сургуулийн удирдлага болон төслийн багийн зүгээс ирэх жилүүдэд энэ тоо улам нэмэгдэх байх гэж итгэж байна.

Хамтран ажиллах саналыг минь уриалгахан хүлээн авч, багш ажилчдаа идэвхтэй хамруулан нэг зорилгын төлөө ажиллаж байгаа Enkhbaatar Purevsuren-т баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *