Х.Мөнгөнцэцэг: Болд би чинь нийтийн дууны отгон гүнжийг аваад суучихсан хүн шүү дээ гээд намайг дандаа үнсдэг.

Х.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш бүсгүй гэдгээрээ ид гялалзаж яваа уран бүтээлч юм. Түүнд олон түмэн нийтийн дууны отгон гүнж хэмээх тодотголын өгсөн бүсгүй. Яах ч аргагүй сайхан бүсгүй гүнж бол Х.Мөнгөнцэцэг юмаа Тэрээр Яг үнэнийг хэлэхэд гүнж гэхээр ичмээр санагдсан. Яагаад ингэж нэрлэснийг ч ойлгоогүй.

Миний бодлоор “Улаан пальто” киноны нээлтэнд “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсны дараа хэвлэлийнхэн тэгж бичснээс үүдэлтэй байхаа Гүнж гэдэг чинь их л гоё, эрхэмсэг байх ёстой үг биз дээ, тийм үү? Тийм ч болохоор мэдээж ний нуугүй хэлэхэд гоё санагдсан. Дараа нь биеэ маш гоё авч явах ёстой юм байна гэж бодогдсон Яг үнэндээ бодит амьдрал дээр би чинь их хамаагүй, хэнэггүй ч гэмээр хүн ш дээ (инээв).

Тэгээд гүнж, бүр отгон гүнж гээд эхлэхээр би гоё байх ёстой юм байна гэж бодоод байгаа. Үүрэг хариуцлага оногдуулсан гэх үү дээ хэмээжээ. Нийтийн дууны үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор тооцогдож явсан дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг салгасан “гол буруутан” хэмээгдээд байгаа дуучин Х.Мөнгөнцэцэгийн нэр хүнд навс унасан гэх.

Дуучин хосыг салсан гэдгээ албан ёсоор зарлахаас өмнө Б.Болдтой хөтлөлцөн томоохон үдэшлэг хэсч, хүзүүний ороолтоор нь гангарч явсан шавилхан бүсгүй маань “Уулзахын хүслэн” тоглолтынхоо өмнө нэлээд эвгүй байдалд орсон. Нөхрийнхөө гэрээс өөрийн гэсэн бүхнээ аваад гарсан дуучин Э.Чулуунчимэг хатуу үгтэй шүлгээ дайж, хайр сэтгэлд нь сэв учруулсан энэ бүх харилцааг ил болгосны дараа тэрбээр хэчнээн үгүйсгээд ч нэмэр болсонгүй.

Цахим хуудсанд нь элдэв таагүй үгс чулуудаж, харааж ерөөсөн олны хэл амнаас болоод дуучин Х.Мөнгөнцэцэг тоглолтынхоо дараа хэсэгтээ л нам гүмхэн байхыг эрхэмлэсэн. Харин дуучин Б.Болдсаяхан өгсөн ярилцлагадаа “Чукагийн шүлгийг уншаад их эвгүйцсэн.

Х.Мөнгөнцэцэг бид хоёр нэг ангийнсайн найзууд. Гэсэн ч, одоо Чукагийн шүлэгнээс болоод бид хоёрыг дотно харилцаатай гэж боддог хүмүүсийн итгэл улам лавширсан” хэмээн ярьжээ. Сүй тавьж өгсөн хадгаа хүртэл буцааж авсан “хэрэгт” буруутгагдаад байгаа дуучин Б.Болдын асуудал намжаагүй байтал дуучин Х.Мөнгөнцэцэгийг хөл хүндтэй болсон гэх яриа шуугиан тариад авлаа.

Олны яриагаар, дуучин бүсгүй хөл хүндтэй болсныхоо дараа энэ бүх асуудлыг цэгцэртэл “ил” гарахгүй байхаар шийджээ. Тэрбээр хөдөөгүүр цэвэр агаарт зугаалан эрүүл мэнддээ санаа тавьж яваа тухай урлагийнхан шивэр авир хийлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *