С.ЖАВХЛАН: ХЯТАД СУРГУУЛИУДЫГ XAAXГҮЙ БОЛ миний хаана хүрэхийг хараарай…

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэлэхдээ “Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон” гэж хэлсэн нь олон хүнийг бухимдуулсан.

Учир нь тус мэдэгдлээр Монгол Улс өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалах боломжгүй гэдгээ албан ёсоор зарласан юм.

Тэгвэл дээрх мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Э.м.г.э..н.э.н г.а.ш.у.у.д.а.ж байна.

Монгол Улс төргүй болжээ. Уут уут мөнгөөр угсаагаа д.о.р.о.м.ж.и.л.ж байна. Хэдэн бор цаасаар эх хэлээ худалдсан, тор тор мөнгөөр төрлөө худалдсан малнууд л байна. Монгол төр монгол бичиг, соёлоо 700 сая юанаар зарчихлаа. Сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүд бүгд х.у.ж.а.а шүү.

Тэр нэг Гадаад харилцааны яамны Н.Энхтайван гэж “г.ө.л.ө.г” байна. Би тэрнийг онцлоод г.ө.л.ө.г гэж хэлье. Тэрэнд хандаж хэлэхэд “Чи өнөөдөр х.о.ш.н.о.г.о долоож, мөнгө самардаж суухынхаа оронд маргааш гараад энэ хятад сургуулиудыг хаагаач.

Би чамд Монгол түмний өмнөөс тушаал өгч байна. Монголын газар нутаг дээр хятад хэл зааж байгаа ч дараа нь бидний хэл соёлыг хаах дээрээ тулна. Хэрэв маргааш энэ хятад сургуулиудыг хаахгүй бол Жавхлан миний бие тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хаана хүрэхийг нь хараарай” хэмээн мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *