СТА Д.Цэвээнсүрэн: Хань маань ар гэртэй байсан ч амьдралд нь цав суучихсан, сэтгэл нь гундуу явсан үед нь би таарсан юм билээ…

МУГЖ дуучин Д.Банзрагч агсны гэргий СТА Д.Цэвээнсүрэнтэй ханийнх нь тухай ярилцлаа.-Сайхан зусаж байна уу, та. Ард түмнийхээ дунд дуу хоолойгоор мөнхөрсөн ханийнхаа тухай дурсахгүй юу.

Та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?-Намайг чуулгад дөнгөж ормогц бригадаар 45 хоног явуулсан. Д.Хоролсүрэн гавьяат бид гурав нэг гал болж явсан тэр цаг үеэс ханьтайгаа танилцаж, дотноссон. Тухайн үед хань минь миний нүүрийг будаж өгдөг байлаа.

Ингэж л урлаг бид хоёрын амьдралыг холбосон юм даа. Тухайн үед хань маань ар гэртэй байсан ч амьдралд нь цав суучихсан, сэтгэл нь гундуу явсан үед нь би таарсан юм билээ. Ханийн минь анхны хань одоо байдаг. Тэд нэг хүүтэй. Харин бид хоёрын дундаас нэг охин мэндэлсэн.

Охин минь одоо Германд ажиллаж, амьдардаг. Хань минь надад хань нөхрийн дээдийг мэдрүүлсэн, мартахын аргагүй сайхан хүн байлаа. Сайхан сэтгэлтэй, тусархуу, цэвэрч, шулуун шударга зантай, үнэнч хүн байсан юм шүү дээ. Бид 10 гаруй насны зөрүүтэй ч х эрэлдэж маргалддаггүй байсан.

Би ч ханийнхаа буянд их эрхэлдэг байлаа. Хоолоо хүртэл халбагдуулж иддэг байсан. Тоглолтоор явсан хойгуур нь махаа огтолж, идэж чадахгүй гараа эсгэчихдэг байв. Хань минь түүнийг мэдчихээд “Ишш, миний муу хань” гэдэг байсан. Ийм л сайхан ханьтай амьдарсан. Даанч богинохон насалсан даа. Түүнд нь л харамсдаг.

-Ханийнх нь бурхан болсон шалтгаан юу вэ.

Эцсийн мөч хүртлээ уран бүтээлээ ярьсаар байсан гэдэг юм билээ?

Хань минь 60 настайдаа элэгний ө в ч н ө ө р н а с б а р с а н. Эхэндээ а н а л ь г и н т а р и а д ө в ч и н намддаг байгаад сүүлдээ үйлчлэхээ больсон. Т а р и а хийлгээд хоёр, гурван цаг л ө в ч и н намддаг байсан даа.Тухайн үед болдогсон бол тал ө в ч нийг нь авч, зовлонг нь хуваалцах юм сан гэж боддог байлаа. Тэгэхэд хань минь “Хөгшин нь “Мандал жүүжээ”-г бичүүлчихмээр байна” гээд аялдаг байсан.

Тэгэхэд нь би “Яах юм бэ. Миний хөгшин бие нь зүгээр болохоор дуул” гэдэг байв. Би ханийгаа эцсийн мөч хүртэл босчих юм болов уу гэж горьдсон. Би ханийнхаа гарыг харж амьдардаг байсан болохоор хань минь охин бид хоёрт санаа зовдог байсан байх.

Хань минь бурхан болохоосоо 20-иод хоногийн өмнө ш э э с нь гарахаа больж, хаван нь тулаад сүүлдээ юм идэж ууж чадахгүй хэл нь хатчихна. Ургамлын тос, зөгийн бал, тараг гээд өөрийн дуртай зүйлээр нь минут тутамд амыг нь чийглэдэг байлаа. Тэгээд эмнэлгээс гараад гурав хоногийн дараа бурхан болсон.

-Бие нь муу байхдаа танд юу хэлж, захидаг байв. Та захиасыг нь биелүүлсэн гэж бодож байна уу?

Манай хүн бурхан болохоосоо өмнө “Намайг эх орны минь хаана ч тавьсан яах вэ. Би байгальдаа л шингэх юм шүү дээ. Гэхдээ хөшөөг минь баруун аймгийн чулуугаар тавиарай. Намайг чуулгын тайзнаас гаргахдаа “Наран эрдэнийн эх орон” буцахдаа “Будал цолмон хүрэн” дууг тавиарай” гэсэн.

Бүхнийг захисан ёсоор нь хийсэн. “Наран эрдэнийн орон” дууны шүлэг нь яг сүүлийн замдаа явж байгаа юм шиг утгатай юм билээ. Би ханийгаа нутаглуулж ирчихээд ахин шүлгийг нь уншиж суусан.

Тэгээд л өөрийн эрхгүй нулимс гарч байсан даа. Одоо ч гэсэн би уйлахгүй байхыг хичээж байна. Тиймээс би энэ дууг дуулъя гэж боддог юм. Харин “Будал цолмон хүрэн” дууны ганцхан бадгийг мэддэг байлаа.

  • “Будал цолмон хүрэнг
  • Буцахынхаа аянд унаарай
  • Буруу зөв хоёрыг
  • Буурал ээжээсээ асуугаарай
  • Цацал тойрмын усыг
  • Цомбон хүрнээрээ туулна
  • Цал буурал аавтайгаа
  • Цаадах төрөлдөө уулзана
  • Тохой тойрмын усыг
  • Тормогор хүрнээрээ туулна
  • Тун чиг янаг хүүгийнхээ
  • Аашийг нь санаад хорогдоно” хэмээх дуу байдаг

Та ханийнхаа дурсгалд зориулж ямар бүтээл хийсэн бэ?

Бурхан болсных нь нэг жилийн ой дээр хивсэн дээр хөрөг дүрийг нь мөнхөлж үлдээсэн. “Лусын дагина” хэмээх гар хивсний үйлдвэр бид хоёрын хөргөөр энэ хивсийг хийж өгсөн юм. Харин хоёр дахь жилийнх нь ойд “Хүний заяа” нэртэй уран сайхны киног ах дүү, найз нөхөдтэйгөө хамтарч хийсэн.

Түүнээс хойш ханынхаа дурсгалын номыг охиныхоо хамт гаргасан.-Хань нь танд ямар дуу зориулж дуулсан бэ. Монголын радиод олон дуу нь үлдсэн байх?-Хань минь радиод 150-аад дуу бичүүлсэн байдаг. Монголдоо хамгийн их дүрстэй эртний дуучин гэж би хувьдаа боддог.

Надад зориулж Б.Явуухулангийн шүлэг, Н.Жанцанноровын ая “Монгол бүсгүй” гэх дууг зориулсан гэж ярьдаг юм.Найдан хүлээх сэтгэлийн уяа” гээд залуухан байхдаа дуулсан дуу бий. Гэхдээ би бүх дуунд нь дуртай. Хэд ч, хэзээ ч сонссон уйддаггүй юм.

Таны ханьд эмэгтэйчүүдээс захиа их ирж байв уу?

Тухайлбал, нэг бүсгүй наймдугаар ангид байхаасаа манай хүний дууг сонсдог байгаад олон жилийн дараа захиа бичсэн. Тэр захианд “Би ажиллаж, амьдрах эрч хүч, урам зоригоо таны дуунаас мэдэрдэг. Таны зураг сонин, сэтгүүлд гарсан байвал хайчилж аваад хадгалдаг, би таны тоглолт бүрийг очиж үздэг. Та энэ захиаг эхнэртээ бүү үзүүлээрэй. Уншсан даруйдаа устгаарай” гэсэн утга бүхий захидал ирсэн.

Гэтэл манай хүн надаас юугаа ч нуудаггүй зангаараа өөрөө ч уншиж үзэлгүй над дээр аваад ирсэн. Тэр захидалд би ч дуртай ханийнхаа тухай дурсамж номд нь оруулъя гэж бодсон боловч Галт сумын хүнд өгч явуулаад, авч чадаагүй байна. Тэрхүү захидлаас ханийгаа олныхоо дунд ямар нэр хүндтэй юм бэ гэдгийг ойлгосон шүү.-Биднийг цайны газар орсон ч гадуур хамт явсан ч хүмүүс хараад хоорондоо шивнэлдэхэд нь эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ дасаад тоохоо байдаг юм билээ.

Олон эмэгтэй, эмч сувилагчид ханийг минь шохоорхдог байсан юм билээ. Өмнөх хань нь сувилагч байсан. Нөгөө талаар уран бүтээлээр нь хайрлаж, хүндэлдэг хүн олон байсан. Охид, эмэгтэйчүүдээс захиа их ирдэг байлаа.

Та хоёр анх гэр бүл болохдоо хэрхэн амьдарч байв?

Бид анх айлын хажуу өрөөнд хоёр жил амьдарсан. Дараа нь Дэнжийн 1000-д хашаа байшинд орсон. Тухайн үед үнэхээр жаргалтай, сэтгэл амар дураараа амьдардаг байж дээ. Бидний амьдралын хамгийн жаргалтай мөч тэр хашаанд л өнгөрсөн мэт санагдаж байна.

1985 онд бид энэ байранд орж, машин авсан. Хань минь бурхан болохдоо “Ид жаргах насандаа л хоёулаа хагацах нь дээ. Миний хань цайгаа хувааж уух хүнтэй болоорой” гэж байсан. Тэр үг нь надад таалагдаагүй.

Таны хань дуучин болсон тухайгаа хэрхэн ярьдаг байв. Үнэхээр дахин давтагдашгүй авьяастан шүү дээ?

Миний хань айлын дөрвөн хүүхдийн том нь. Нэг дүү нь багадаа айлд өргүүлж, хоёр эмэгтэй дүүтэйгээ өссөн. Нэг дүү нь орон нутагтаа амьдардаг. Аав нь Довдон Тулгат гэдэг лам байсан. Тэгээд хар болж амьдрал зохиож байхад нь 1938 онд э с э р г ү ү хэмээн б а р игдаж яваад, эргэж ирээгүй.

Түүнийг цагаатгасан бичиг нь байдаг. Манай хүн Дагийрагчаа гэж ээжээрээ овоглодог. Миний хань ажилд мундаг сайн. Дуучин болохоосоо өмнө ойн нэгдүгээр баазын жолооч байсан. Тээвэрт явж ирчихээд машиныхаа дор хэвтээд, янзалж байтал цагаан хоолойгоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин авна” гэж зарласан юм билээ. Тэгээд очиж шалгуулж, тэнцээд дуучин болсон юм билээ.

Түүнээс өмнө Барилгачны соёлын ордон, Цэргийн ансамбалд шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг. Миний хань их сайхан шүдтэй. Нэг ч шүд унаагүй бурхан болсон. Талимаарсан алаг нүдтэй сайхан эрүүтэй, гоё уруултай сайхан эрийн шинж бүрдсэн залуу байлаа.

Тэрбээр “За хүү минь, хүн ханийгаа л их үгүйлж санадаг юм байна. Би ч их ганцаардаж байна даа. Ханийгаа санаад, 25 жил нулимс хатсангүй. Өдөр бүр ханийгаа хүлээгээд л богино долгионы радиогоо асааж, чих тавьж суух нь тэр шүү дээ.

За, тэгээд энэ хорвоод сайн ханьтай учирч, нөмөрт эрхлэхээс өөр жаргал үгүй юм билээ шүү. Миний том зээ хүү ханийн минь сүнс гэж боддог. Хүү минь гурван настай байхдаа намайг “Хөгшөөн” гэж дууддаг байсан. Тухайн үед охиноо хоёр, гурван сартай жирэмсэн байхад нь өвөртөлж унтсан юм. Гэтэл тэр шөнө би ханийгаа гурван удаа зүүдэлсэн.

“Хань нь чамдаа хүрээд ирлээ шүү дээ гээд л инээж байсан” тэр зүүд одоо хүртэл нүдэнд харагдаж, сэтгэлд буудаг юм. Түүнээс хойш ханийн минь дүр төрх, үйл хөдлөл зүүдэнд ордог болсон. Яг үнэндээ би ханьтайгаа зүүдэндээ ч болов уулзаж, ярилцах юм сан гэж хүсдэг дээ” хэмээн бидний яриа энэ удаад өндөрлөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *