Аяга таваг хагалаад байхаар гараад нь хартал хэн ч байхгүй шалаар нэг хагарсан аяга таваг…

Би нөхөр хүүхдийн хамт Дамбад нэг хашаа байшин худалдаж аваад нүүж орсон юм.Энэ газраа амьдраад гурван сар л болж болсон. Хүүхдүүд маань жоохон.

Том охин маань 3 настай бага охин маань нэг ойтой. Сууснаасаа хойш нөхөртэйгөө нийлж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө авсан юм лдаа. Ууган хүн харахад их цэвэрхэн хэний ч сэжиг хүрмээргүй тийм л газар.Том өрөө гал тогоо хоёр нь нэг. Бас 00 өрөө тусдаа. Нэг жижигхэн хувцасны өрөөтэй.

Маш боломжийн санагдсан болохоор л авсан. Гэхдээ орсон эхний өдрөөсөө л жоохон эвгүй нуруугаар хүйт даагаад байгаа ч юм шиг санагдсан. Жоохон ом байшин удаан халдаг болохоороо тэгдэг байж магадгүй гэж бодож байсан. Өмнөх эздүүд нь бид хоёртой ижилхэн залуу хүмүүс.

Өөрсдөө барьсан байшин. Ашиглалтад орсноос нь хойш өөрсдөө амьдарч байгаад зараад байранд орж байгаа гэсэн. Ууган ч баригдаад удаагүй 3-4 жил болж байгаа юм уу гэмээр. Гэтэл том охин маань ороод удаагүй байхдаа л нэг жоохон хүүхэдтэй тоглоод байдаг болчихсон.

Дүүтэйгээ яриад тоглоод байна гэхээр үгүй. Дүү нь унтаж байхад хүртэл нэг хүүхэдтэй яриад л инээгээд л тоглоод байна.

Ёстой аймаар. Миний охин хэнтэй юм яриад байгаа юм гэхээр найзтайгаа та харахгүй байгаа юм уу гэнэ. Найз чинь одоо хаана байна гэхээр энд сууж байна гэнэ.

Үе үе асуухаар энд байна тэнд зогсож байна гээд ёстой аймаар. Нөхөр ажилдаа явсан хойгуур дандаа иймэрхүү зүйл болно. Нэг орой нөхөртэй хэлтэл жоохон хүүхэд ийм насан дээрээ ингэдэг юмаа гээд л намайг тайвшруулсан юм. За хүүхэд юм чинь гэж өөрийгөө тайвшруулна.

Охин маань ч нөгөө хүүхэдтэйгээ өдөр болгон тоглон. Сүүлдээ дасаад ч байгаа юм шиг гайгүй болчихлоо. Тэгээд нэг өдөр нөхөр маань цалин буусан гээд хоёр хүүхдэдээ гоё юм авч өгнө гэсээр дэлгүүр явсан. Би ч гэртээ ганцаараа хоолоо хийгээд үлдэв.

Тэгсэн удалгүй нойлын өрөөнд юм пад гээд л унахаар нь айсандаа шууд л унтлагын өрөөндөө ороод хаалгаа түгжчихлээ. Тэгсэн сонсоод байсан яалт ч үгүй нэг хүн гэрт маань яваад байдаг шүү. Юм хум тачигнаад.Жижиг хувцасны өрөөнд гялгар уут шажигнаж дуугараад.

Миний зүрх яг дэлбэрэх гэж байгаа юм шиг аймшигтай их айдсыг мэдэрч байсан. Бурхан минь нөхрөө хурдхан ирэхийг залбирч байлаа. Гал тогооны тэнд аяга таваг хагалж эхэллээ. Аяга хагарах чимээ аймшигтай сонсогдож байлаа. Өөрийгөө сүүлдээ зүүдлээд байна уу хурдхан энэ хар дарсан зүүднээсээ сэрэх юмсан гээд л гар хөл маань салгалж байлаа.

Утса нээгээд л шууд нөхөрлүүгээ залгаад хурдан ирээрэй гэрт хүн байна гээд зөөлхөн шивнээд ярлаа. Нөхөр намайг ярьсан тэр даруй хоёр хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Ханиа гараад ир энд юу болоо вэ? бид гурав ууган удаагүй шүү дээ гэлээ.

Би ч хаалгаа онгойлгоод гараад иртэл бурхан минь хэдэн аяга тавгийг маань бүгдийг нь хагалчихсан байлаа. Нөхөр ч гэр орон хашаа хороогоо шалгаад нэг ч хүний мөр олдоогүй.

Би ч айсан гэж жигтэйхэн. Тэр өдрөө гэртээ хонолгүй шууд л аав ээжийндээ очиж хоносон. Нөхөртэй үнэнгээ хэллээ.

Манай гэрт яалт ч үгүй нэг юм байна гээд. Нөхөр маань надад итгэсэнгүй. Миний хань л айсандаа ургуулан бодож байна. Айсан хүнд аргал хөдлөн гэдэг шүү дээ. Одоо битгий ай тайвшир гээд л гэртээ буцаж ирлээ. Хэд хоног нам гүм байлаа. Тэгсэн нэг шөнө хүүхдээ хөхүүлэх гээд хальт нүдээ нээтэл бурхан минь нэг юм харчихсан зогсож байсан.

Би ч аймшигтай муухай орилж тэр юм ч алга болж нөхөр маань намайг тэвэрчихсэн тайвшир тайвшир гээд толгойг минь илчихсэн сууж байсан. Хоёр хүүхэд маань ч миний орилох чимээнээр сэрчихсэн уйлалдаад сууж байсан.

Тэр өдрөөс хойш бие маань нэг л хөндүүртэй босож ирдэг болчихсон.

Шөнөжингөө нэг юманд боолгосон ч юм шиг ямар ч тамир тэнхээгүй босож ирдэг болчихсон. Унтаад босоод ирсэн хүмүүс ууган бөөн эрч хүчтэй босож ирдэг дээ. Өөрийнхөө энергийг ямар нэгэн зүйлд алдаад байгаа ч юм шиг болчихсон. Тэгээд нөхөртэйгөө гандан номоор явж хүн амьтнаас асуухад эхнэр нөхөр хүүхэд гурав энэ гэртээ нac бapcан.

Cүнcэн гэрээсээ яваагүй байна гэсэн. Надад итгэхгүй байсан нөхөр маань бүүр шоконд орчихсон. Бид хоёр шууд тэрийг сонсоод тэр өдөртөө л тэндээс нүүсэн.

Гэхдээ одоо яах вэ? энэ газрыг. Худалдаж авсан мөнгөө буцааж зараад олж авая гэхээр нэг л сэвтэй санагдаад байх боллоо. Зарахгүй гэхээр энэ газраар одоо яалтай билээ гэж бодогдох шиг…

Хажуу хөршүүдээс сонсохоод хуучирч унах гэж байшин байсныг дүүн засаж янзлаад зарсан гэсэн.Та нар авсан юм уу гэнэ. Тиймээ бид хэд авсан гэхэд Энэ байшинд нь өмнө нь тэр залуугийн төрсөн ах нь эхнэр жоохон охинтойгоо амьдардаг байсн гэсэн. Тэгээд шөнө унтаж байхдаа гурвуулаа энэ гэртээ угаартаад нас барчихсан гэх нь тэр. Одоо энэ байшинг яалтай билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *