Г.ГАНТУЛГА: Хүмүүсийг хогоо саванд нь хийж байхыг хараад, “Намайг шагнаж байна” гэж боддог.

Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн ажилтан Г.Гантулгатай ярилцлаа.

Тэрбээр цэргээс xaлагдаж ирсэн даруйдаа тохижилт үйлчилгээний төвийн ажилтан болж, зургаа дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг тэрбээр удахгүй шинэ байрны захиалгаа өгч, мөрөөдлөө биелүүлнэ гэнэ.

Тэрбээр бид өвөлдөө цас мөс цэвэрлэж иргэдээ аюулгүй зорчих нөхцөлөөр хангадаг. Зундаа болохоор цэцэг мод гээд аричлгаа хийгээд явна. Тэгээд хийсэн ажилаа дараа нь харахад гоё шүүдээ. Ер нь бол ажилаараа би бахархадаг. Цас орсон үед хамгийн түрүүнд явган замаа цэвэрлчихье гэдэг.

Настай хүн явна, хүүхэд явна уначихвий хэмээн ажилаа чин сэтгэлээсээ хийдэг.

Ажил бол анх багажаа яаж тавихаас эхлэж зааж өгдөг байсан. Дөнгөж цэргээс халагдаад ирэхэд ээж маань санал болгосон. Тэгээд би орьё хэмээн орсон. Зундаа гоё ногоон байгууламжаар цэцэг модоо тариад явчихна. Өвөлдөө цасаа шүүрдээд явна.

Г.ГАНТУЛГА: Хүмүүсийг хогоо саванд нь хийж байхыг хараад, “Намайг шагнаж байна” гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *