С. Амарсайхан сайд энэ бичгийг нэлээд харж байснаа: “Та бүхний Засгийн газрыг oгцpyyлах үндэслэл хангалтгүй байна” гэжээ.

А.Цэрэнбат: Бид нар төртэй биш, төрд шургалсан хачиг, хувалз, бясаа, жоомнуудтай тэмцэж байна

МоАХ-залуус, NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд нэгдэн засгийн газраас хариуцлага нэхэж мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дүүргийн асуудал хариуцсан НБД А.Цэрэнбат: “2020,2021 он бол хүний эрхийг хязгаарласан, Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дампууруулсан тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрхийг бол бүр хязгаарласан ийм Монгол Ардын Намын дарангуйлалд бүтэн хоёр жилийг өнгөрөөлөө

Ардчилсан намаас ч гэсэн энэ дээр байр сууриа илэрхийлээд 10сарын 01-нд Засгийн газрыг огцруулах шаардлагыг өгсөн. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ, энэ хүний ажиллаж байгаа Ардын намын Д.Амарбаясгалан гэдэг хүний худлаа ярьдаг, хүний эрх ярьдаг, нөгөө гараараа хүний эрхийг дарангуйлдаг энэ намын эрх баригчид одоо огцрох нь зүйтэй болчхоод байна аа. Яагаад гэхээр та бүхэн харж байна.

Улсын хил хаалттай бараг зургаа, долоон сар боллоо. Бүр хилээ хаагаад 2 жил болсон, бараа таваар орохгүй зургаа долоон сар боллоо. Мөн цагдаагийн дарангуйлал бол маш ихээр бий боллоо. Сүүлийн үед юу болоод байна вэ гэхээр иргэд орлогогүй боллоо.Хөргөгчөөр хов хоосон, хүнсний дэлгүүрүүд хов хоосон, хүнсний зах ажиллахаа больсон. Зурагтаар л гоё юм гараад байдаг.

Монгол Улс хөгжиж байна, 2050 он бол ийм болно “Digital nation” чинь бол ингэх юм байна. Бид нар алах юм байна. ҮХСЭН АЦАРААРАА АЛАХ ЮМ БЭ? Бид нарын уур хүрч байна. Тэвчээр яг тасарч байна. Бид нарт нэг л юм байгаа. Энэ бол Монгол эх орон . Монгол эх орны төлөө явж байгаа залуучууд бол гэмт хэрэгтэн, ялтнууд биш шүү “АЦ”-нуудаа гээд би хэлчихье.

Дарангуйлаад байгаа тодорхой хүмүүс байгаа. Бид нарыг төрийн эсрэг тэмцээд байна гээд байгаа. Үгүй. Бид нар төрийн эсрэг тэмцээгүй. Бид нар Монголын төрд шургалчхаад байгаа энэ хачиг , хувалз, бясаа жоомнуудтай тэмцэж байгаа. Монгол төрийн нэр дор хулгай хийгээд байгаа эрх баригч намын шударга ёсыг уландаа гишгээд байгаа их хурлын гишүүдтэй, сайд нартай, шүүх, прокурортой тэмцэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *