Энэ эрхэм хүнийг улсын эцэг байхад бид элэг бүтэн айл шиг байжээ. Энэ хүн одоо байсан бол…

Энэ эрхэм хүнийг улсын эцэг байхад бид элэг бүтэн айл шиг байжээ. Хойд хөршийн Путин ах боломж гарах болгонд дэргэдээ суулган дотно хандаж, манай оронд тулгамдсан асуудлуудыг нь цаг алдалгүй шуурхай шийдэлцэж өгдөг байлаа.

Урд хөршийн Си дарга ч бас хүндэтгэлтэйгээр тосон угтаж уулзаж, эн тэгш ярилцан, үүссэн асуудлуудыг шийддэг байсан юмаа.

Одоо ч манай дарга нарыг тоодог улс ховордож дээ. Ямартаа л нэг муу Эрээн хотын захирагч л 3,5 км газар нэхэхээр нь өгчихөөд байхад л хил боомтоо нээхгүй ээ, аятайхан байгаарай гээд пээдийгээд байж байхав дээ?

Тэгэхэд энэ асуудлыг жинхэнэ Том даргатай нь ярьж шийдэхийн оронд бэpгэж зугтаагаад л, хойд айлын хашааг л их сүр бадруулан шалгаад л явдаг, хачин аавтай болчих гэж… Ичих ч шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *