Ганцаараа оторт яваа 11 настай xүү: Чоно дaйpвал үсрээд л нэг хонио л алддаг.

Их өвлийн эрэлд нэвтрүүлгийн багийнхан 11 настай Бэхи хүү ганцаараа 700 гаруй малтай оторт яваатай таарсан билээ. Тэрбээр гэрээсээ 25 км алсад яваа талаар тус багийн сэтгүүлч ийн бичсэнийгихшргэж байна. Өнгөрдөг шөнө хотыг нь чо ах хүүг эргээд нэг төлөг ноолчихож. Мануухай босголоо гэчихсэн сууна.

-Айхгүй байна уу? -Юунаас нь айхав дээ. –Чи өөрөө хоол цайгаа хийж байна уу? -Ккк. Хэнээр хийлгэхэв дээ. Өөрөө л хийнштээ. -Нээрээ юу? -Чаднаштээ.. -Бид танайд хонохоор ирлээ. Бидэнд хоол хийж өгөх үү? -Өгнө ш тээ… -Ямар хоол хийж өгөх юм? -Будаатай хуурга… -Нээрээ юу -Харахгүй юу -За хоолоо хийгээрэй. Бид харьяа. -За…

-Босоод хийгээч.. Бид нар чиний хоол хийж байгааг чинь видеод бичиж авна. Болох уу?

-Болно штээ.. -Тэгээд босоод хоолоо хийгээч… -Танай энэ хүн чинь зураг аваад байна штээ.
Хүн зураг аваад байхад би яаж босоод явчих юм…

Ийм нэг хэлбүүхэн, эрдүүхэн, бас хөөрхөн хүүтэй таарч хонов. Гаднаа 3 нохойтой. Хоёр морьтой. Садраган дотор. Бидэнд хоол цай хийж өглөө. Орондоо ороод оньсого таалцав. Бэхигийнхээ таалгасан оньсогыг би таахгүй алдаж хэлэх бүр цовоо дуугаар хөхөрнө.

Тэгээд За би ч нойронд хэцүүш тээ. Одоо ингэж нүд аниад л өглөө болчихдог юм гэнэ. -Үгүй тэгээд чоно дахиад ирвэл яах юм. -Зүгээр ээ. Би мануухай босгочихсон. Манай 3 нохой нэгээс илүүг өгөхгүй.

Тэгээд биднийг будаатай хуурга хийж дайлав. Өглөө нь хүү 2 аравтаар ус зөөж цай чанаж, морьдоо авчирч, бас ухнасаад өтчихсөн ямаагаа барьж өтийг нь хямсаагаар түүн цэвэрлэж, дүст, хэрлинээр угаав.
6р анги гэнэ. -Хэд сурдаг вэ гэхээр

-Яахав дээ… Сайн ч биш, муу ч биш… Тэгэсгээд л сурчихдаг гэв.

Хоёр үлгэрийн ном өгсөнд догь суусан харц нь гэрэлтэн сүрхий баярлаж

-Дахиад байна уу гэж нэхэв.

Том болоод бөх болно. Сайн бөх болж чадахгүй бол уяач болно оо гээд цээжээ хаяна. Хэдэн сум дамнаж Баян-Уулд очин морь унаж үзсэн гэнэ. -Хот очиж үзье гэж боддог уу? -Яахын -Ганцаараа уйдахгүй бна уу?

-Яасан гэж уйдах юм.

Ийм нэг хэлбүүхэн хөөрхөн хүүтэй Захуйн говьд таарав. Өглөө нь бидэнд цай чанаж өгчихөөд, ямааныхаа өтийг түүчихээд, хонио туугаад нэг морио хөтөлж, нөгөөг нь мордоод гарав. Их говийн зэрэглээнд жаахан юм торолзсоор далд ортол нь бид харж зогслоо. Хамт яваа Дондов ахын сэтгэл хөдлөөд шинэхэн гар чийдэнгээ хайрцагтай нь өгчихөв. Удахгүй бид Бэхи хүүгийн тухай бяцхан кинорхуу юм хийж үзүүлнэ ээ.

Их Өвийн Эрэлд экспэдишнийнхэн явж л байна. Бидний эрэл ийм… ӨӨ НЭЭРЭЭ ЗНЭН ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХҮҮТЭЙ ИНГЭЖ УЧИРСАН ЮМ. ҮҮНИЙГ ТАЙЛБАРЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БАЙХ.

Ер хүүгийн аюулгүй байдалд санаа талбиж буй бүхэнд баярлаж буйгаа энэ ялдамд уламжильяа. Хүүгийн өвөөгийнд байж байтал богино долгионы станцаар нэг хүү ярьж орж ирсэн юм. Шөнө чоно ирээд, нэг хонь идчихлээ, би мануухай босгочихсон гээд… Учрыг нь лавлавал авга ахтайгаа хамт оторт яваа хүү юм байна. Гэхдээ авга ах нь сум руу явчихсан, яг одоохондоо хүү ганцаараа байгаа гэлээ.

Хүүгийн яриаг сонсвол ер айж сандарсан шинжгүй, бас их хэлбүүхэн, эрдүүхэн байсанд манай баг тийш очиж зураг хөргийг нь авч болох уу гэж өвөө, эмээ болон ааваас нь зөвшөөрөл аваад, аавыг нь дагуулан очсон юм. Тэгэхээр албан ёсоор зөвшөөрөл авсан хэрэг болно. Хүү юутай ч хоёр хоног ганцаараа бие даан хонио хариулж байгаа байдалтай байсан. Гэхдээ нөхцөл байдал нь олон хүмүүсийн бодож буйтай адилгүй юм.

Ер дээрэм хулгай гэдэг төв сууринд ойр газарт элбэг, хаяа хязгаарын их говь нутагт харин бидний ихэнхийн төсөөлж буйгаас огт өөр, хүмүүс нь нэгэндээ элэгтэй, хэн хаагуур явсныг андахгүй мэддэг, их говийн хүмүүсийн зан чанар хүчтэй илэрдэг газар нутагт юм. Нөгөө талаар тэр элчилгүй говь газрыг зорьж очдог хоншоортой, бас үр ашиггүй явдал хийдэг хулгай ч ховор.

Дуртай нь очоод байдаг ч газар биш. Тэгээд ч нутгийн хүн л биш бол очоод олохгүй газар. Би постондоо хэдэн сумыг дамнан оршдог уудам говийн нэрийг хэлснээс яг одоохон гүйгээд очоод, олоод дээрэмдчихээр хаягыг нь бичээгүй, угаасаа ч тийм хаяг байхгүй болно.

Тэгэхээр хүүг хулгай дээрэмчдэд шууд заагаад өгчихсөн явдал огт үгүй. Бид хүүтэй уулзсанаас хойш арваад хоногийн дараа дээрх пост мэдээллийг оруулсан бөгөөд энэ хооронд хүү аль хэдийнэ бригадын төвд байх сургуульдаа оччихсон, аав нь отрынхоо малыг аваад өөр тийш нүүчихсэн байгаа.

Хүүгийн сургууль ковидын улмаас түр засварласан хойгуур хүү аавдаа, авга ахдаа хань дэм болж оторт гараад байхтай нь бид азаар таарснаас биш хүү дандаа тэгээд 700 малтай оторлоод яваад байдаг ч юм биш.

Хүүг хүчээр зодож нүдээд тэр оторт явуулчихсан юм огтоос үгүй, хүү тийн яваадаа их дуртай, ер хөдөөгийн, ялангуяа Алтайн өвөр их говьд амьдардаг малчин айлын төдий насны хүүхэд тэр зэргийн юмсыг хийхийгээ байж болшгүй зүйл гэж үздэггүй, харин ч бахархал болгодог, энэ нь хоцрогдол, тэнэглэл гэхээс илүүгээр ахуй нөхцөлдөө дасан зохицож, тэсэн гарах амьдралынх нь шаардлага, тэр шаардлагадаа нийцэх гэсэн дотоод хүсэл тэмүүлэл, бас чадаж буй даа бахархсан бахархал, эрэмшил байдаг.

Тэдгээр хүүхдүүдийг төв газрын үеийнхнийх нь хэмжээ чадалтай харьцуулж үзвэл тэмээ ямааг адилтгасантай адил хэрэг.
Хүү ер өөрөө их бие даагаад сурчихсан, хэрсүү, хэн нэгний дарамт шахалтанд огтоос байж үзээгүй, байх ч боломжгүй зоргоороо хүүхэд байв. Өвөө нь ч хүүхдийг хэрхэн дурыг нь дагуулан хүмүүжүүлэх, олон талын амьдралын арга ухаанд сургах, боловсруулах уламжлалт арга ухааны талаар их нарийн нандин зүйлсийг бидэнд ярьж өгсөн.

Орчин цагийн сурган хүмүүжлийн талаарх нарийн нандин судалгааны арга зүйтэй нийцэхүйц зүйлс их бий. Хожмоо баримтат кино гарсны дараа үзнэ биз ээ. Ер нь хүүгийн аав ээж ч, өвөө эмээ ч тун хашир хэрсүү, ажилч хичээнгүй сайхан хүмүүс юм билээ.

Аав нь “Миний хүү ч эр хүн дээ” хэмээн их л бахархангуй ярьсан. Хүүгээр бид хоол хийлгүүлэхдээ дарамтлах, завших хандлагаар биш харин хөдөөгийн 11 настай хөвүүн ямар ямар чадвар эзэмшсэнийг харуулахын тулд өөрөөр нь хоол цай хийлгүүлсэн.

Ерөөс ганцаар байхдаа юу хийж чаддагийг нь бүгдийг л хийлгэж зурагт буулгасан болно. Үүнийг хүүг дарамталж, эсвэл өөрсдөө залхуурч хоол хийлгэсэн гэж харах нь арай л их өрөөсгөл ойлголт болно. Аа бас хүүг яриулах, юм хийлгэхийн тулд зарим асуулт маань нэлээн өдсөн, хатгасан байв. Хүү ч намайг “Юм яриулдаг ах аа. Таныг харахаар өөрийн эрхгүй л бурчихаад байх юм” гээд хөхөрч байсан.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай яриа болж байна. Харин ч хүүхдийг дуртай юмыг нь хийлгэхгүй вакуум орчинд хорих нь бүр ч их тэвчишгүй мунхаг явдал шүү. Хот суурингийн хүүхдүүдтэй адилгүй. Бэхи маань дороо гурван охин дүүтэй, нэг бүлийнх нь эрэгтэй дүү ч бас байна. Тэдэндээ том ах болсон, зөв хүмүүжилтэй, номонд дуртай, оньсого үлгэр сайн мэддэг, тоо, математикийнхаа хичээлд сайн хүү билээ.

Дүү нар ч бас их бие даасан, хэрсүү, хөгжилтэй, дураар боловч их зөв дураар хүүхдүүд байв. Тэр бүхэн хашир хэрсүү монгол ухаантай өвөөгийнх нь зөв чиглүүлсэнийх буй за. За тэгээд ер одоо удахгүй гарах киногоо үзээрэй. Тэндээс олон зүйлийн оньс учир тайлагдах буй за.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *