П. Анужин: Би дээлний хээг хуульчилъя гэж хэлээгүй. Энэ бол…

Өнөөдөр нэгэн дуулиан тарьсан мэдээлэл цацагдлаа. Энэ нь УИХ-ын гишүүн П.Анужин төрийн түшээдийн дээлийн хээ хуар хуульчлах талаар ам алдсан удаатай. Энэ талаар түүнээс тодруулахад “Би тийм хууль батлах талаар санал гаргаагүй” гэсэнтэй холбоотой.

Тэрбээр “Би хэзээ ч хээ хуарыг хуульчлах ёстой гэж хууль санаачлаагүй. УИХ ын чуулган дээр огт тийм зүйл яриагүй. Харин би тухайн үед төрийн хүний эдэлж хэрэглэж байгаа хувцас, өв соёлыг хэрхэн хадгалах, хамгаалах вэ гэсэн асуултыг Соёлын сайдад тавьсан. Бид өв соёлоо мэдэхгүйгээс болоод мөхсөн улс үндэстний соёлыг тээгээд явж байх вий. Жишээлбэл, Монгол Улс Манжийн дарлалд 200 гаруй жил дарлалд байхдаа тухайн улсын соёлд уусч, нэгдсэн тал байдаг.

Бид өнөөдөр монгол өв соёл гэж бодож байвч цаанаа өөр улсын соёлыг тээж байж магадгүй. Тэр дундаа төрийн түшээд нь. Энэ тал дээр Соёлын яам болон холбогдох байгууллагууд нь ямар бодлого баримтлах вэ гэж асуусан юм. Гэтэл асуултыг минь гуйвуулж, дээлийн хээ хуарийг хуульчлах хууль санаачиллаа гэсэн. Миний хувьд энэ асуудлыг цаашид ярих ёстой гэж бодож байна. Төрийн түшээд бол ард түмний төлөөлөл шүү дээ. Тэр хүмүүсээр дамжуулан тухайн улсын соёл, төр, хүн ард нь ямар вэ гэдгийг хардаг учраас анхаарах ёстой” гэв.

Ч. НОМИН: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ДУУССАНЫ ДАРАА ТАЙЛБАР ХИЙЕ

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох “21 дарь эх” тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2021.11.09/ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд анх удаа дэлгэлээ.

Соёлын яамнаас “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аяныг өрнүүлж, энэ арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй УИХ-ын гишүүд урилгаар ирсэн байв. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номингоос Өндөр гэгээн Занабазарын намтар түүхэн эх сурвалжийг Хятадад хэвлүүлсэн хэргийн талаар тодруулахад “Өндөр гэгээн Занабазарын намтрыг хэвлүүлсэн тухай хэргийг чиг үүргийн байгууллага нь шалгаж байгаа.

ЮОдоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хуулийн байгууллага шалгалт хийсний дараа мэдээлэл өгөх боломжтой. Одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэв. “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргээр шалгаж буй.

ЮТодруулбал, Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгч, хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байна гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгсөн.

Түүний гэрт нэгжлэг хийхэд түүхийн үнэт олдвор гарч ирсэн, одоогоор баривчлан саатуулаагүй, гадуур байцааж байгаа тухай мэдээлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *