Гарын таван хуруу киноны Хорлоо: Тухай үед би гэр бүлтэй хүү маань зургаан настай байсан.

Гарын таван хуруу киноны Хорлоо: Гэр бүлийн асуудлаас болж 19 жилийн өмнө БНСУ-д ирсэн. Хэрхэн амьдарч байгааг хардаа

1983 онд дэлгэцийн бүтээл болсон “Гарын таван хуруу” киног мэдэхгүй, үзээгүй хүн Монголд ховор. Энэ удаагийн “Хүмүүс” Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны зураг авалтыг 1981 оны сүүлээр Дархан хотод анх авч эхэлжээ. Дөрвөн улиралд болсон үйл явдал бүтэн жил үргэлжилсэн байна. Шагдарын сэ.тгэлийг бу.лаасан Хорлоо бүсгүйн дүрд Л.Цогзолмаа тоглосон.

Тэрээр Дарханы театрын гоцлол бүжигчин байжээ. Түүнийг И.Нямгаваа найруулагчийн анхны эхнэр О.Цэнгэлтэй хөгжим бүжигт байхаасаа сайн найзууд байсан гэдэг. Л.Цогзолмаа 1974 оноос 2000 он хүртэл Дарханы театртаа бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байжээ. Одоо тэрээр солонгос хүнтэй гэр бүл болж, БНСУ-д амьдарч байгаа юм.

Тэрээр гэр бүлийн аcyудлаас болж гадаад улсыг зориод 19 жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр монголд ирээд өгсөн нэгэн ярилцлагадаа: -Би Солонгос нөхөртэйгөө БНСУ-д амьдардаг.

Нөхөр маань үнэхээр сайн хүн бий. Анх 2005 онд ханиа эх орондоо дагуулж ирээд, ойр дотны бүх хүмүүстэйгээ танилцуулж байлаа Бид хоёр 2003 онд анх танилцаж байсан юм. Анхны нөхөр маань ч гэсэн сайн хүн байсан. Бид ганц хүүтэй. Хүү маань эхнэр хүүгийн хамт амьдардаг.

Одоо ач маань Санхүү, эдийн засгийн их сургуульд суралцдаг. Гэжээ.

Мөн тэрээр гарын таван хуруу кинонд тоглож байсан үеээ дурсан:

– 1975 онд И.Нямгаваа манай театрт уран сайхны удирдаачаар очсон. Тэгээд манай найз Ч.Цэнгэлтэй суусан юм. Цэнгээ бид хоёр Хөгжим бүжигт сурч байхын их сайн найзууд байлаа.

Тэгсэн нэг өдөр Гаваа намайг өрөөнд дуудлаа. И.Нямгаваа ч өөрөө намайг Хорлоог тоглуулна гэж бодсон юм билээ.

Тэгээд Ч.Долгорсүрэн гуайгаас намайг асуухад “Өө сайхан сайхан. Адилхан байна” гээд л зөвшөөрч байлаа. Тэгж л анх удаа уран сайхны кинонд тоглож үзсэн дээ. Тухай үед би гэр бүлтэй хүү маань зургаан настай байсан. Хүмүүс намайг энэ киноны Хорлоогийн дүрээр сайн мэднэ.

Би ерөөсөө эмзэглэдэггүй ээ. Харин ч залуу насыг минь дэлгэцийн бүтээлд мөнхөлж өгсөн Гаваадаа баярлаж явдаг.

Гэхдээ би өөрийгөө жүжигчин мэргэжлээр суралцаад тоглосон бол арай сайн тоглох байсан гэж боддог. Нэг удаа Баян-Өлгий аймагт бригадаараа казах айлд зочилсон чинь сүүлдээ нөхөр нь над руу да.йраад “Айлын таван хүүхэд өн.чрүүлээд. Мyyхай хүүхэн” гээд уу.рлаж билээ хэмээн дурссан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *