Б.Болор-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томлигдлоо.

Эдийн засаг, хөгжлийн яам нь долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байх бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан тус яамыг түр хариуцах юм байна.

Харин Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг томилсон байна. Уг агентлагийг өнөөдөр татан буулгажээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулсан бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ.

Тэрбээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын албыг хашиж байсан бөгөөд тус газрыг татан буулгах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилж байв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 яамтайгаар ажиллаж байсан бол хоёр яам нэмэгдэж, 16 боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *