Жүжигчин Г.Отгонцэцэг: Гоё машинтай Гоё залуу над руу шүлсээ нулимаж байсан

Жүжигчин Г.Отгонцэцэг Амеркийн нэгдсэн улсад магистрын зэргээ амжилттай хамгаалж, мэргэжлийн кино зохиолч, продюссер болсоод эх орондоо эргэн ирж уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэрээр Орхидос кинонд тоглосон тухайгаа нэгэн ярилцлагад орохдоо ийнхүү ярьжээ:

Яг “Орхидос”-т тоглосны дараа би өөрөө бас жоохон сэтгэл гу.трал ч гэдэг юм уу хя.мралд орсон шүү дээ. Хэдэн жил л тоглосондоо ха.рамссан. Түүнээс хойш надад дандаа эсрэг, нэлээн бүр аймшгийн кинонуудын санал их ирсэн. Бүгдээрэнгээс нь та.тгалзсан.

Гудамжаар явж байхад ну.лимах, чулуу шидэх, өндөг шидэх бол байдаг л асуудал шахуу болсон. Гоё залуу, гоё машинтай залуу Драмын театраас гараад л Соёлын төв өргөөн дээр ажилтай алхаж байхад ну.лимаад л явчихаж билээ. Тэр гоё машинтай, тэр гоё залуугийн боловсролын түвшин, кино үзээд амьдрал дээрх дүр хоёрыг ялгаж чадахгүй л тийм хэмжээнд байгаа шүү дээ.

Ха.рамсаж байсан үе бий бий. Уран бүтээлч хүн бол ер нь өөрийнхөө хийсэн бүтээсэн уран бүтээлийнхээ дүрээр дуудуулна гэдэг хамгийн сайхан зүйл байдаг юм байна. Шударга хэлэхэд насаараа уран бүтээл хийгээд ажиллаад явж байгаа ч гэсэн нэг ч дүр байхгүй ч юм уу, дүрээрээ

дуудуулдаггүй ч юм уу, хэн нэгэн хүмүүсээр овоглодог ч юм уу ийм байснаас намайг хүмүүс тухайн тоглосон киноны маань дүрээр ингээд дуудаад, тэгж хүлээж авна гэдэг маань магадгүй би тэр хүмүүсийн сэтгэлд үнэхээрийн гүн сэтгэгдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог. Намайг бараг жүжигчин Г.Отгонцэцэг гэж дуудахаасаа илүү нөгөө “Орхидос”-ын ээж эсвэл “Аю.ултай ха.рилцаа”-гын хүүхэн гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *