Ч.Лодойсамбуу: Энэ жил бүр ихийг олно. Шүлсээ арчих цаасаа бэлд…

Нэр бүхий дөрвөн сэтгүүлчийн оролцож хөтөлсөн “Мэдээний урсгал” нэвтрүүлэг цар тахлын үеэрх хамгийн дуулиантай сэдэв байлаа. Энэ тухай мэргэжлийн сэтгүүлчид “Сэтгүүл зүйг хайрцаглаж, Засгийн бодлогийг төрөөс санхүүжилт хийх замаар нэр бүхий сэтгүүлчдээр ард түмний тархийг угааж байна.

Энэ бол мэдээллийн xvчиpхийлэл” гэх зэргээр шүүмжилж байлаа. Гэсэн хэдий ч уг нэвтрүүлэг төлөвлөсөн ёсоороо эфирээр цацагдсан юм. Тэгвэл нэр бүхий дөрвөн сэтгүүлчийг Засгаас мөнгө авсан гэх шүүмжлэл гараад удаж байна.

Энэ талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу ““Мэдээллийн урсгал” шууд нэвтрүүлгийг Телевизүүдийн холбоо өөрсдөө санаачилж, ивээн тэтгэгчдээсээ санхүүжиж хийсэн. Би өдрийн 1 сая төгрөгөөр, ямар нэг зохиолгүйгээр ажиллах санал тавьж тэд зөвшөөрсөнөөр төгсгөлд нь 10 сая төгрөгийн ажлын хөлс авсан.

Улсын төсөвтэй огт хамаагүй. Байнгын хорооны хурал дээр Б.Энхбаяр гишүүнийг асуухад хариуцсан хүн нь 980 сая төгрөгөөр наадмын контент л санхүүжүүлсэн гэж тов тодорхой хэлсэн.

Бүтэн сонсоод, сонссоноо ойлгодог баймаар байна. Дахиад хэлье. Засгаас биш Телевизүүдээс хийсэн ажлынхаа хөлсийг авсан. Төсөвт хуруу дүрээгүй. Дүрэх ч үгүй” гэж нэлээд бухимдангуй бичлээ.

Түүчнлэн Хөх хотод консулаар сууж байсан Мөнх-Эрдэнэ гэгч түүнд 10 сая төгрөгийг Улаан бал нэвтрүүлэгт оролцсоныхоо хариуд өгсөн гэж мэдэгдэл хийсэн юм. Үүнийг нь Ч.Лодойсамбуу эрс үгүйсгэж түүнийг шүүхэд мэдэгдээд байсан. Тэгвэл энэ талаараа ч тэрбээр мөн л мэдэгдэл хийлээ.

Энэ талаараа “10 байтугайг авсан ч яадаг юм ер нь. Яагаад хүн ер нь ашигтай ажиллахаасаа айж ичдэг байх ёстой юм энэ улсад чинь. Хулгай хийсэн биш” гэж бичсэн нь Мөнх-Эрдэнээс 10 сая төгрөг авснаа бараг л хүлээн зөвшөөрчих шиг боллоо. Үүнээс гадна тэрбээр дахин нэг дуулиан тарьсан пост хийлээ. Энэ нь “Энэ жил бүр их олж үзүүлнэ. Шүлс мүлс арчих цаасаа бэлд” гэж бичсэн нь сэтгүүлчид төлбөртэй мэдээллээр баяждаг гэх хардлагыг дагуулаад амжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *