Г.Ананд: Алдаа гэдэг үг энэ үйл явдалд хөнгөдөх байх.

“Single ladies 3” кинонд хөдөөний царайлаг залуу адуучин Алтангэрэл хэмээх дүрд тоглож үзэгчдийн анхаарлыг татаад байсан Г.Ананд өнгөрсөн онд 2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нac бapcан ноцтой осол гарсан.

Осол гаргасан Mercedes Benz маркийн автомашиныг жолоодож явсан А гэх хүн нь залуу жүжигчин Г.Ананд байсан билээ. Тэрбээр ocол хийх үедээ coгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байсан юм. Харин мөргүүлсэн Toyota Premio маркийн автомашины жолооч газар дээрээ aмиа aлдcaн юм.

Харин тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс гурван жилийн х о р и х ял сонссон байсан бол нэг жил болоод Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан өршөөлийн хуулиар энэ оны 7 дугаар сард суллагдсан билээ.

Тэрээр саяхан peak.mn-д өгсөн нэгэн яярилцлаганд Намайг бүр х у т г а барьж яваад санаатайгаар хүний амь х ө н ө ө с ө н гэж гэж бичсэн байсан. Би буруутай зүйл хийсэн, гэхдээ болсон явдлыг нуулгүй л ярья. Мэдээж надад энэ бүхнийг дурсах амар биш байна.

Тэр шөнө би найзуудтайгаа шоудсан юм. Гараад машиндаа унтаад үүрээр сэрсэн юм. Үүрээр ямар ч хүн байхгүй, гар утас унтарчихсан. Гэр тэндээс холгүйхэн учраас энэ хооронд яав л гэж бодоод л машинаа асаагаад хөдөлчихсөн. Яг машинаа унаж хөдлөөд 2-3-хан минутын дотор л хэрэг болж өнгөрсөн.

Би маш болчимгүй үйлдэл гаргасан. Түүнийгээ мэдэж байгаа хэрнээ л өөрөө өөртөө итгэж чадахгүй, яах учраа ч олохгүй өөртэйгээ зөндөө зөрчилдсөн. Сэтгэл зүйн хувьд “Би ийм зүйл хийчихлээ гэж үү” гэдэгтэйгээ эвлэрэхгүй байсан хэрэг. Хэрэг эцэслэн шийдэгдтэл бараг 5-6 сарын турш гэртээ байсан. Хэд хэдэн кинонд тоглоод олонд танигдаж байсан ч шууд л “Ал уурчин” гэсэн нэрээр солигдох тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү.

Эхэндээ гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс маань өөрийнхөө талаарх мэдээг битгий унш гэдэг байсан. Гэсэн ч олоод л уншина. Юу гэсэн нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгж хэлүүлэхгүй байхын ч аргагүй. Хэрэг үйлдсэн хүн юм чинь. Заримдаа одоо больчих л доо мартчих л даа гээд хэлмээр санагдах ч үе гарна. Гэхдээ хүмүүс хэзээ ч мартахгүй. Мартагдах зүйл биш болохоор зүхүүлж, элдвээр хэлүүлээд ч хамаагүй…”Би цаашдаа амьдаръя” л гэж бодох болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *