Ц.Элбэгдорж: Оюунгэрэл xүн aмины гэмт xэpэгт xoлбогдож зoвж зүдэрч явахад нь…

Энэ жил ч улс төрчдийн хувьд ширүүхэн эхэлж байх шив ээ. Өчигдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн сошиал хуудсаар Дээд шүүхийн гэмт хэргийн бирж болсон талаар лайв хийхдээ дараах ноцтой мэдээллийг дэлгэсэн.

Түүний хэлснээр Улсын дээд шүүхийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Тэдний 17-г нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилж байсан юм байна.

Гэтэл энэ лайвын хариу болгож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэг ноцтой мэдээллийг мөн л цахим хуудсаараа гаргаж ирлээ.

Тэрээр “1996 онд өөрийг нь хүн амины хэрэгт холбож хорьж цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна, Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж гуйгаад би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм” гэж жиргэжээ.

Ц.Оюунгэрэл гишүүн асны хувьд Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслахаар нь ажиллаж, харин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *