Казакстанд Монголчууд толгой цохиж явна.

Казакстаны байдал ширүүсч асуудал аль хэдийн дэлхийн анхаарлын төвд орчихлоо. Тэнд тэмцэгчид, хүчний байгууллагын хооронд хүндхэн шөнө өнгөрөв бололтой.

Хамгийн сүүлийн мэдээллээр Казахстан Улс даяар интернэт сүлжээ тасарчээ. Мөн албаныхны мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхэн амиа алдсан байна.

Эрх баригч намынх нь төв байр шатаж, жагсагчид зэвсгийн том дэлгүүрийг ухан зэвсэглэж хэдийнэ харилцан гал нээж эхэлсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч болон хүчний байгууллагын аль аль талаас хүмүүс амь насаа алджээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Алмата хотын олон улсын нисэх буудлыг бүрэн эзлэн авч орох гарах бүх нислэгүүдийг хаав.

Казакстаны бараг домог болсон, хүн бүр тахин шүтэх нь холгүй байсан Назарбаевыг Казахстаны Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүний албан тушаалаас нь огцруулж Назарбаевын хөшөөг жагсагчид дуу дуулцгаан буулгасан.

Казахстаны томоохон хотуудын захиргааны байрууд цөм жагсагчдын мэдэлд оржээ. Астанагаас 10 гаруй хувийн онгоц Европ руу ниссэн тухай мэдээлж байна.

Казакстанд байгаа Монголчууд минь болгоомжтой байгаарай. Энд омикрон орж ирсэн үгүйг ч тодорхойлж чадахгүй суугаа, эрээний хилээ ч нээлгэж чадахгүй 3-4 сар болж байгаа манай Засгийн газар та хэдийг минь хэзээ авахыг ёстой хэн ч хэлж мэдэхгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *