Dale Choi: Төрийн ордонд залрах цаг удахгүй ирнэ.

Соршил од Осоржамаагийн фэйсбүүк хаягийг 20 саяар худалдан авснаа зарласан нөхөр бол олон нийтэд Dale Choi хэмээх нэрээр танигдсан хүн. Яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй ч ямар гэлээ банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг гэх.

Зарим хүний хэлснээр түүний эцгийг дипломатч хүн байсан гэх. Тиймдээ ч тэр үү, олны анхаарлыг татаж, олонд танигдах хүсэл ихээхэн байдаг бололтой юм. Наанлаж л Осоржамаагийн фэйсбүүк хаягийг 20 саяар худалдан авснаа зарласны дараа Осоржамаа “Vхсэн ацны чинь 20 сая төгрөг. .

Би 6 саяар зарсан. 20 саяар зарсан бол би өдийд ингээд амьдарч байх уу” гэж агсам тавьсан юм. Үүний дараа Осоржамаагийн фэйсбүүк хаягийг нэгэн иргэн 6 саяар худалдаж аваад Dale Choi гэх нөхөрт 20 саяар зарсан нь ил болсон.

За энэ ч яахав. Юутай ч олон түмэнд сайн үйл хийж бус сошиль одын фэйсийг ашиглаж олонд танигдахыг хүссэн эл нөхөр ирээдүйд Их Хурлын гишүүн цаашлаад сайд болох мөрөөдөлтэй бололтой.

Тэрийгээ ч өнөөдөр илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр “Төрийн ордонд задрах мөч удахгүй ирнэ” гэж пост оруулсан нь олны хөх инээдийг хүргээд байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *