Сү.Батболд шинэ жилээр дуу дуулж халтуур хийжээ. Оффшop дансгүй гэж үнэн юм биш үү?

Монголын улстөрчид дундаас хамгийн дуулиантай хийгээд нэр хүнд өндөртэй нь Сү.Батболд. Цагтаа төрийн бүхий л томоохон албан тушаалыг хашиж, төрөөр хамгаалуулж явсан тэрбээр өнгөрсөн сард ямар ч оффшор дансгүй, тодруулбал, оффшор бүсэд нууж хаасан хөрөнгө байхгүй гэдгээ зарласан билээ.

Тэрбээр “Намайг олон жил хардлаа. Олон жил оффшортой гэж гүтгэлээ. Би өөрийгөө өмөөрч уйлсангүй, уурласангүй. Бүгдийг тэвчээртэй хүлээсэн. Одоо хариу хэлье.

Надад оффшор хөрөнгө байхгүй. Байвал гаргаад ир” гэж хатуухан хэлсэн юм. Ийнхүү оффшоргүй гэдгээ зарлаад байсан Сү.Батболд уяхан замбуу тивийн нарыг магнайдаа залсан дуу хуурын орон Дундговь аймгийн 2021 оны шилдгийг тодруулах “АЛТАН ХУУР” их цэнгүүнд уригдсан юм.

“Чингис Хаан” зочид буудалд өргөн дэлгэр болсон уг наадамд Сү.Батболд шиг эрэлттэй агаад од хүн байсангүй. Хүн бүр шахуу түүнтэй зургаа татуулах гэж хошуурахаас гадна тэрбээр тайзан дээр гарч үг хэлэнгээ далимдуулаад дуу дуулсан нь их том гэнэтийн бэлэг байлаа.

Хэдийгээр дууныхаа үгийг мэдэхгүй ч гар утаснаасаа сэм сэмхэн харж өнгө алдахгүй дуулж байгаагаас ясны улстөрч, ясны сүйхээтэй овжин хүн юм даа гэж харагдав.

Үүнийг ч олон хүн хэлж, шагшин магтсан юм. Тиймдээ ч оффшор хөрөнгө гэж зарласан Сү маань шинэ жилд дуулж халтуур хийв гэж нутгийнхан жиг жуг ярьж байсныг нуух илүүц биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *