И.Цэрэнхүү: 1 ба 3-р бүлгийн цycтай хүмүүс маскгүй явсан ч болно. Учир нь…

Дархлаа судлаач, эмч И.Цэрэнхүү ШОК МЭДЭЭ хэмээн нэгэн сонирхолтой нийтлэл оруулжээ. Оросын эрдэмтэн Анна Барановагийн нотлосноор бол 1 ба 3-р бүлгийн цустай хүмүүс маскгүй явсан ч болохоор юм байна. За омикрон бол бүр цаашаа л юм байна. Альфа антигентэй байдаг аж! Супер!

Та бүхэнд нэг сонирхолтой мэдээ өгье. Зарим хүн вакцин хийлгэсэндээ туйлийн харамсах л байх, жаахан эрт гарах нь яав даа энэ мэдээ гэж бодоод сууж байна.

Виржинийн Мейсоны ИС-ийн проф. Ссистемын биологич Анна Барановаг та бүхэнд урьд нь танилцуулж байсаан. Миний шүтэн биширдэг эрхмүүдийн нэг. Нөгөө “хятад хөх маск яахав дээ маск зүүсэн л харагдах юм биз дээ” гэж хошигносон эрдэмтэн. Сүргийн дархлааны талаар маш их бүтээлтэй хүн. Унаган дархлаанд итгэдэг.

Проф. Барановагийн хийсэн мэдэгдэл шоконд оруулав.Коронавирусын халдвар мөн вакцинд хүний цусны бүлэг онцгой үүрэгтэй гэсэн яриа байдгийг удаан хугацааны туршилт судлагаа шинжилгээний үр дүнд “тийм” гэж нотлолоо. Германы эрдэмтэд бас ийм таамаглал дэвшүүлсэнийг би урьд нь дуу алдан мэдээлж билээ.

1 ба 3-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд А антиген байдаг аж. Энэ нь ямар ч вакцины үүсгэсэн эсрэг биетийн хэмжээнээс давах хамгаалалтын үүсгүүртэй. Тэгэхээр 1 ба 3-р бүлгийн цустай хүнд коронавирус халдварлаж чадахгүй, халдвар авлаа ч маш хөнгөн тусна гэсэн байна.

Харин энэ бүлгийн цустай хүмүүст вакцин хийхэд санаанд оромгүй хүнд тусна гэж мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд энэхүү асуудал дээр анхаарлаа хандуулж нарийвлан судалгаа хийх хэрэгтэй байна. Хэрэв энэхүү мэдээлэл нь үнэн бол бид маск зүүх хэрэггүй. Харин xyдал бол ийм төрлийн мэдээлэлд хариу арга хэмжээ авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *