Д.Өлзий-Орших: Төрмөл дуучин гэж байдаг юмаа. Таримлуудаас тэс өөр. Адарсүрэн, Лхагвасүрэн, Жаргалсайхан гээд

Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших буюу бидний мэдэхээр Өөжгий дуу хуур, соёл урлагтай холбогдсон 36 жилийн туршлагадаа тулгуурлан өөрийн мэдэх, нүдээрээ харж чихээрээ сонсож явсан дуучдаасаа жинхэнэ төрмөл авьяастнуудыг нэрлэлээ. Өөжгий бол яах аргагүй ингэж дүгнэх эрхтэй хүмүүсийн нэг…

Өөжгий ингэж бичжээ.

Төрмөл дуучин гэж байдгиймаа. Таримлуудаас тэс өөр. Би гэдэг хүн 1985 оноос хойш тайзан дээр гитар барьж зогслоо. 36 жил тоглосиймуудаа энэ чинь ккк.

Цэцэг хамтлагийн Батболдоос эхлээд Төмөрбаатар ах, Нандинцэцэг эгч, Н.Ганхуяг ах, Бачка, Сараа, Ариунаа, Дашдондог, Алтаа, Сэрчмаа, Наран, Титэм, Камертон, Номинталст, Эмоушн, Алтерь Отгоо гээд олон дуучдын амьд тоглолтын ард хөгжмийг нь тоглож байлаа. Одоо ч бас л тоглосоор…

1992 онд Хөх тэнгэр хамтлагийн өрөөнд Адарсүрэн агсан орж ирж Хоовон ахтай уулзав. Их хөгжилтэй хүн байлаа. Хоовон ах ч сүйд болж намайг Галт усанд гүйлгэв. Бачка бид 2 ахаас нөгөө Айргийн амтаа ганц дуулж өгөөч гэж гуйв. Мань хүн өөрөө төгөлдөр хуур тоглоод дууллаа. Ярих юм биш.

Нөгөө л сэтгэлд дотно аргил хоолой нь хуучин янзаараа хүнгэнээд яг хэвээрээ. Тэр үед Адарсүрэн агсан амьдрал ахуй маш доройтсон, ажил төрөл байхгүй, хувцас хунар тааруухан хир даарь болсон тийм л нэгэн болсон байлаа. Харин Монголын ард түмнийг шүтүүлж байсан гайхалтай хоолой, жинхэнэ урлагийн хүний нүдний гал нь бол яг л хэвээрээ байсийм шүү.

Цэл залуу байсан би тэгэхэд жинхэнэ Төрмөл урлагийн хүн, жинхэнэ дуучин, аугаа Адраа гэж хэн бэ гэдгийг бүх мэдрэхүйгээрээ мэдэрч үлдсэнсэн.

Төрмөлүүд тийм олон төрдөггүй. Тухайн цаг үедээ зарим нь бүүр дарагдсаар яваад дууссан эмгэнэлтэй түүхүүд ч сонсогддог. Гэхдээ ямар ч цаг үе өөр өөрийн соруудыг заавал үлдээдэг.

Миний хөгжим тоглож эхэлсэн энэ 30 гаран жилд ч гэсэн тэд байна. Чингис Жагаа ах, Төмөрбаатар агсан, Оюунчимэг агсан….

Харангын Лхагвааг нэг бичлэгэн дээр орж ирээд огт сургууль хийхгүйгээр шууд ганц удаа дуулаад, Аяа. Энэ хэсгийг нь жаахан өөрөөр дуулж болох уу гэсэн студийн инженерийн асуултад: Би ингэж дуулмаар байна. Эсвэл чи өөрөө тэгж дуул гэж хэлээд гараад явахыг харж байлаа.

Хайрын бурханыг анх зохиогоод Сараад сонсгоход надаар 2 удаа аялуулж үзээд 3дахиа аялах гэхэд: Байжийдаа. Би өөрөө 1 дуулж үзээдхэе гээд шууд дуулахыг үзэж байлаа.

Нандинцэцэг агсан хоолой нь таг сөөгөөд бараг ярьж чадахгүй мөртлөө тайзан гараад дуулахаараа зүв зүгээр л юм шиг дуулахыг нь сонсож байлаа.

Ариунааг 33 дууг нэг концертон дээр ам барихгүйгээр төмөр шиг хоолойгоороо барж байхыг бахдаж байлаа.

Чи над шиг дурлаж чадах уу-г хөгжмийг нь бичиж байхад Бачка орж ирж сонсож байгаад өнөөдөр хөгшнийх нь хоолой жаахан онцгүй байна. Гэхдээ нэг демо дуулж үзэе гээд шууд ганцхан дуулаад дуусгахад санаандгүй бичиж авсан Рагу World standard! Бачка ахаа дахиж дуулах хэрэггүй. Аймаар сайн гэж орилоод босож ирэхийг харж байлөө гэж.

Төрмөлүүд ийм байдгиймөө. Тэд төрдгийм. Тэд дуулдгийм. Тэд чаддагийм. Тэд домог болдгийм.
Таримлууд өөр. Тэдний авьяас дутдийм. Тэд ам барьдгийм. Тэд урлагийг хуурдгийм. Тэд мартагддагийм.

Авьяас 1%. Хөдөлмөр 99% гэж бичсэн байхыг олонтаа харж өслөө. Урлагт бол жаахан эсрэгээрээ. Авьяас 99 биш юмаа гэхэд 50% бол баталгаатай байгаа гэж боддог хөөн би. За тэгээд барьж идэцгээ намайг гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *