Жүжигчин Сөрөлт АНУ-д хаусанд амьдарч байна…

Жүжигчин Сөрөлт шинэ оны өмнөхөн АНУ руу явсан билээ. Тэгвэл тэр шинэ оны гарах мөчид өөрийн хуудсаараа лайв хийжээ. Тэрбээр нэгэн хаусанд байрлан амьдарч байгаа аж. Эл байшинг нэгэн Монгол гэр бүл худалдан авсан бөгөөд тэд хоорондоо найзууд гэнэ.“За оройн мэнд хүргэе.

Энд бол орой болж байна наана чинь өдрийн мэнд. Денвер хотод байна. Шинэ оноо гаргах гээд. Лайв үзэж байгаа хүмүүстээ баярын мэнд хүргэе. Моет шампанск байна. Шинэ оны баярын мэнд хүргэе. Монгол залуучууд ийм сайхан хаус авсан байна.Өөрийн гэсэн орон байртай болсон байна. Түрээсийн биш өөрсдийн гэсэн байр суурьтай болсон байна. 2 давхар байшин.

Ажиллана, амьдарна, энэ хөргөгч нь. Хөргөгчинд нь иймэрхүү юм байна. Бид хэд найзууд. Ийм гражтай. Хамгийн гол нь Денверт ерөөсөө цас орохгүй байж байгаад өнөөдөр орсон юм.Денверийн шинэ жилийг хөтлөөд хоолой маань таг болсон байгаа. Урилгаар ирсэн байгаа.

Шинэ жилд нь оролцоод гарсан байдаг. Бид хэд шинэ оноо угтаад байж байна. Денвер хотод хөгжмийн зохиолч Эрдэнээ ах байгаа.

Гоо маралыг зохиосон, Түмэн-Өлзий бид хоёрын Нандин гэдэг дууг зохиосон. Хамгийн сүүлд Тэмүүлэн амьдарна гээд дууг зохиосон ах маань энд байгаа.Бид хоёр цаг 40 минутын дараа шинэ оноо угтах гэж байна. Монголчууд дандаа түрүүлж угтчих юмөө.

Өнөөдөр бид шинэ оноо угтах гэж байхад тэд аль хэдийн угтчихсан байж байгаа шд. 12 сарын 3-аас эхлээд шинэ жилтэй байлаа. Яах ч аргагүй хоолой сууж байна, сөөж байна. Бүгдэнд нь шинэ оны баярын мэнд хүргэе. 2022 ондоо та бүхний гэрийг гэрэлтүүлдэг, үр хүүхдүүд тань эрүүл энх саруул сайхан байх болтугай.

Та бүхний ажил үйлс арц шиг ариухан, сүү шиг цагаахан байх болтугай. Америкт байгаа улсууд шинэ жилийг ингэж тэмдэглэдэг юм байна. Аймар их ач холбогдол өгөөд өдрөөс хойш хоол ундаа бэлдээд ширээгээ засаад. Бүгдээрэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *