Эрдэнэтунгалаг: Дараа төрөлдөө дахин золгохыг ерөөж сэтгэл мэгшүүлэв

Дуучин Эрдэнэтунгалаг: Хүмүүний хорвоод халуун амь заяасан эцэг тэнгэр нэгэн байх боловч амьдралын аянд төөрөг заяаг минь зурсан аав бурхан гэж нэгэн ачтан байлаа та минь…

Дуу шиг уянгалж, дуу шигээ амьдарч бас дуу шиг ээ дуурьсаж мөнхөрсөн таныгаа энэ төрлийн эцсийн замд үдчихээд эзэнгүй мэт эл хуль сэтгэлийнхээ самбарт бодлоо тэрлэж сууна охин чинь, аав аа

Учрал бүхэн бурханы шалтгаантай цорын ганц үнэний өмнө тэргүүн мэхийж дараа төрөлд өө дахин золгохын гэгээн ерөөл гэрэлт хүслээ зүрхэндээ шившиж зулын тань өмнө сэтгэл мэгшүүлэв би Ум сайн амгалан болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *