МУ-ын Засгийн газраас ард түмэндээ барьж буй шинэ жилийн бэлэг. Бэлгээ тосоод аваарай иргэд минь…

Засгийн газрын хуралдаан: Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна.

Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс гаргана.Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ирэх оны тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуна. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс энэ өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан.

Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд өнөөдрөөр энэ хөнгөлөлтийн хугацаа дуусаж байгаа юм. Цаашид айл, өрхийн зөвхөн цахилгааны хөнгөлөлт дээрх байдлаар үргэлжлэх бол аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж эхлэх юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт ачаалал нэмэгдэж байгаа тул хөнгөлөлтөд дээд хязгаар тогтоосон байна. 250-350 кВт гэсэн хязгаарыг тогтоохдоо айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэж байгаа дунджийг баримталжээ.

Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо. Энэхүү шийдвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт ачаалал нэмэгдэж байгаа тул хөнгөлөлтөд дээд хязгаар тогтоосон байна. 250-350 кВт гэсэн хязгаарыг тогтоохдоо айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэж байгаа дунджийг баримталжээ.

Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөс энэхүү хөнгөлөлтийн санхүүжилтийг гаргах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *