П.Анужин: “Поп” гэж дopoмжлогддог гишүүд Монголын төлөө үнэн сэтгэлтэйг мэдсэн, мэдэрсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Анужин ““Поп” гэж доромжлогддог нэр бүхий гишүүдийн хамт УИХ-аас байгуулагдсан Оюу Толгойн түр хороонд хамт ажиллалаа!

Явж явж тэр хэд чинь Монголын төлөө үнэн сэтгэлтэйг мэдсэн, мэдэрсэн! Арай монголоо гэснийг нь шигшиж намнаад, ард түмнээр нь доромжлуулан, элэглүүлдэг юм биш үү дээ?!!

Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдлаа” хэмээн нүүр номондоо бичжээ.

Өнөөдрийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нийтдээ 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгөөд байга юм. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай байх аж.

I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болох юм.

Эх сурвалж: paparazzi.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *