Xoг түүдэг хүний хүү ч гэлээ мундаг эмч болоод өpгөж авсан ээжийнхээ aмийг аварсан.

Өглөө бүр байрны цонхоор харагдах хогийн цэг дээр 55 орчим насны эр хамгийн эрт ирнэ. Сүүлийн 4 жил тасралтгүй яг л ирдэг цагтаа ирж, нямбай нь аргагүй хогийг эргүүлж тойруулан, шуудайндаа авахаа авсан бололтой цааш алхаж оддогсон. Өглөө эртлэн босоод сурсан тул анх удаа хогоо хаях гээд өөрөө гарав.

Өнөө ах хогоо ухаж зогсоно. Харин нэг өмнө нь харж байгаагүй зүйл харсан нь 9 орчим настай хөөрхөн хүүг ойртон

ирэхэд нь байг ээ миний хүү хогны савнаас хол бай. Миний хүү чинь сайхан хүү, аав шигээ хог түүж болохгүй шүү. Аав нь бол болно, миний хүү л бүү хог түүгээрэй гэж хэлэхийг сонсоод гол руу минь бөөн хар юм гүйчихэв. Хүүг харсан хэн ч энэ хог түүдэг эрийн хүүхэд гэж хэлэхээргүй аж.

Боломжийн цэвэрхэн хувцасласан, үсээ засуулсан, нэг л хайр татам хөөрхөн хүү байх аж. Тэр хоёр намайг анзаарсан шинжгүй. Ааваа таны хөл чинь ө.вдөж байгаа, би танд туслая л даа гэхэд Аав нь амьд байхдаа чамаар хог у.хуулахгүй, миний хүү хичээлээ л хий. Заавал онц

сураад сайн хүн болдог юм шүү, за юу хэмээхэд хүү хэвлүүхэн нь аргагүй Ааваа би тандаа хайртай шүү, хүү нь заавал онц сураад сайн хүн болж, э мч болоод аавынхаа нүд, хөлийг э мчилнээ гэхийг сонсоод би тэссэнгүй нулимс минь нүднээс өөрийн эрхгүй асгарчихав. Би тэр хоёрт юуг ч юм бэ өгмөөр байсан ч гэрийн хувцаснаас

өөр юмгүй гарч ирсэн би хий дэмий л өмднийхөө халаасыг ухав. Удалгүй би өглөө бүр босоод хогийн цэгийг хараачилдаг ажилтай болов. Бүүр хогоо аль болох өөрөө хаях дуртай болов.

Өнөөх эр ирдэг цагтаа ойрд харагдсангүй. Харин нэг өдөр өнөөх бяцхан хүү ганцаараа хогийн сав ухах гэж байгаа бололтой байхыг хараад түрийвчээ аваад гарав. Дүү минь аав нь яасан юм бэ гэхэд Аавыг хүмүүс зо.дчихсон. Тэгээд аав маань явж

чадахгүй байгаа гэв. Алив дүү минь би та 2т туслая наашаа суу гээд машиндаа суулган түүний заасан газарт ирвэл хариугүй му у нурж амбаарт өнөөх эр гал хөс ч үгүй хэвтэж байх нь тэр. Түүний нүүр ам битүү ха.вдар. Ааваа энэ ах туслая гэсэн юм та бид 2т гэхэд Тэрээр үл итгэсэн ч горьдлого тээсэн харцаар намайг ширтэн Би танаас гуйя, миний хүү их сайн хүү, м уу зуршил байхгүй намайг ү.хчихвэл миний хүүг асрамжийн газар бараадуулж өгөөч гэж

танаас гуйя. Миний хүү над шиг амьдрах ёсгүй. Харих насанд минь оройтож ирсэн хэнз хүү минь байгаа юм. Ээж бид хоёр нь суугаад өчнөөн жил хүсэн хүлээсэн хүү минь юм. Чи үнэмшихгүй ч байж магадгүй, би чинь цагтаа сайд хүртэл хийж явсан хүн. Дүү минь, өөрөөсөө найз нөхдөөсөө болж эр хүн а лдах шиг амархан зүйл үгүй юм билээ. Хүний амьдрал нэг хөмөрвөл ямар амархан байдгийг би амслаа. Хүүд минь ямар ч бу.руу байхгүй. Түүнд

минь туслаач гэхэд цагаа унасан цэхэр нүднээс нь урсав. Би хүүд чинь заавал тусалнаа гэж хэлэв. Түүнийг э мнэлэг бараадуулсан ч битүү гэ.мтлийн улмаас тэр эр хорвоог орхив. А.лдаж явсан ч хүүгээ гэсэн тэр жинхэнэ эцгийн гэрээсийг биелүүлж тэр хүүг асрамжийн газар өгөх гэсэнгүй харин би өөрөө асарч хүн болгохоор шийдсэн юм.

Эхнэр маань эхлээд маш их дур.гүйцэж, хогийн гуй.лгачны хэнийх нь мэдэхгүй хүүхэд өсгөх гэлээ гэж са.лах дээрээ тулсан ч хөөрхөн ааштай ухаалаг бяцхан хүү удалгүй манай гэрийн бүх хүний хайрыг

татсан. Тиймээ түүний аавыг Самбуу гэдэг. цагтаа хөдөө аж ахуйн яамны дэд сайд хүртэл хийж байсан эр болохыг нь би эрж сурсаар мэдсэн юм.

Эхнэрээ ха.рамсалтайгаар алдсанаас хойш харин тэрээр а рхинаас гарч, хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж явсан нь тэр. 8 настай надад ирсэн хүү минь өнөөдөр аль хэдийн 30 нас хүрчээ. Э мнэлгийн орон дээр хэвтэж буй эхнэрт минь

өргөмөл хүү минь ха галгаа хийсэн. Эхнэр минь ухаан орж сэргэхдээ тойроод суусан 3 хүүхдээсээ хамгийн түрүүнд түүн рүү хайр дүүрэн харцаар ширтэж, тамир м уутай хоёр гараа тосоход Ээжээ, одоо та минь алзахгүй урт насална гээд инээмсэглэх хүүгийнхээ харцнаас олон жилийн өмнө хогийн савны дэргэд суучихаад төрсөн эцэг рүүгээ хараад том болоод э мч болоод таныгаа би заавал э мчилж эдгээнэ гэж хэлж байсан тэр л чин халуун, хайр дүүрэн сайхан харц над уруу төөнөхийг би мэдэрч байлаа.

Үнэ цэнэ /Сургамжит өгүүллэг/

Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.

Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ.

Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.

Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болжээ.

Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахаар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь “Та өнөөдөр эрт харьж амраад, маргааш өглөө эрт ирээрэй” гээд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахаар яаран гүйсээр сургууль дээр нь очжээ.

Удсан ч үгүй дунд сургуулийн хичээлийн хонх чих дүнгэнэтэл жингэнэж охины ангийн хаалга онгойход хаалгаар гүйлдэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж, хүндлээд байгааг хараад өөрийн эрхгүй гайхшралд орон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа үнсүүлчихээд багш тантай уулзана гэсэн би түрүүлээд гарж байя гээд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явчихав.

Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн “Үнэ цэнэ” гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийн бичжээ.

Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хүргүүлж сургуульдаа ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад “I phone”, “I pad” байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуульдаа ирэхээс ч ичдэг.

Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа охидуудтай нийлж чаддаггүй. Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их уурласан.

Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чинь гээд “I phone” авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав мань надад, намайг ганцхан сар хүлээвэл авч өгнө гээд хичээлээ таслахгүй, заавал онц сурах хэрэгтэй шүү гэсэн юм.

Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа үсчин орж үсийн засуулъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж даргаас нь чөлөө гуйх гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа түрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн.

Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа ирэхэд нь халуун хоол хийгээд гэрээ цэвэрлэцэн байж байя гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафан дотор гадуур нь улаан туузаар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл “I phone” байсаныг нь харсан юм.

Тиймээ өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн “I phone” манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэй ч аавын минь хөлс хүч, сэтгэл зүрхийг тооцвол үнэ цэнэ нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж, хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болноо. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав, би аавдаа хайртай” гэсэн байжээ.

Тиймээ хүний амьдралын үнэ цэнэ гэдэг сэтгэл дээр тогтдог юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *