Хойд эцэг болох хүн минь намайг авраад, энэ хорвоогоос өөрөө одчихлоо.

Ээж маань нэг ахтай уулздаг болсон. Би 6-р ангид байсан. Манайд ирдэг болсон махлаг ахад би яагаад ч юм маш дур гүй байсан юм. Ирэхэд нь уурл.ана, авчирсан чихрийг нь авахгүй шиднэ. Тэр үед би төрсөн аавыгаа л хүлээдэг. Ах ирэх бүртээ хатаасан жимс чангаанз авчирна. Би аавыгаа ирэх өдөр энэ ахыг аавдаа хэлээд хөө.ж явуулна гэж боддог байв. Нэг өдөр ээжтэйгээ явж байхдаа аавыгаа харсан юм. Нэг эгчид хаалга нээж өгөөд

машинд суулгаж байхыг нь. Тэр эгч энгэртээ хүүхэд тэвэрсэн байсан. Аав маань инээчихсэн машиндаа суугаад хөдөлсөн. Үүнээс хойш махлаг ахыг ирэхэд уу.рлахаа больсон. Ах намайг л өөртөө татаж сайн болгох гэж их юм хийдэг байсан санагддаг юм. Миний эцэг эхийн хуралд хүртэл ирчихсэн байхыг хараад багшаасаа и.чиж билээ.

Надад олон тоглоомнууд зааж өгөөд, зөвхөн намайг баярлуулах гэж миний төрсөн өдрийг маш нүсэр тэмдэглэж өгдөг байлаа. Гэвч би гэж э.ргүү но.вш нэг ч удаа хойд аавдаа нүүр өгч байгаагүй, дандаа ха.раадаг байсан. Яг

жилийн дараанаас миний бие их чи.лээрхэж, э.мнэлгээс салахгүй болоод нэлээд хугацаа өнгөрөв. Оношийг нь тодруулбал бөөрний ду.тагдал гэсэн хү.нд онош тодорсон. Хөөрхий ээж минь өдөр бүр ну.лимстай хоносоор. Хойд эцэг гэх тэр хүн миний ө.вчний сургаар алга болоод өглөө гээд их ч дургүй хүрч байсан. Эцэст нь до.нор л

олохгүй бол би амьдарч чадахгүй байдалд хүрсэн. Төрсөн аав гэдэг хүн бараа сураг ч байхгүй. Би ч олон хүнийг ингэж зо.воож, өөрөө ч зо.вж байхаар л зүгээр хурдан ү.хмээр санагдаж байлаа. Тэгээд байж байтал нэг өглөө до.нор оллоо гээд орж ирэх э.мчийн үгийг сонсоод ээж бид 2 маш их баярласан. Бүр үнэгүй доннор шүү дээ. Энэ хүнтэй уулзуулж өгөхийг ээж гуйсан ч цаад хүн нь өөрийгөө нууцалхыг хү.ссэн гэнэ. Удалгүй ха.галгаа ч

амжилттай болж, ээж бид 2т тусалсан тэр хүнийг мэдэх боллоо. Ха.рамсалтай нь тэр хүн миний тэгтлээ ү.зэн ядаж ха.рааж байсан хойд эцэг минь байсан юм. Бур хан минь, Хойд эцэг минь ч зүгээр суугаагүй, намайг аврах арга замыг л хайж байсан байна лээ хөөрхий минь, эвий минь. Хүний дээд тэр хүнийг хэчнээн зо.воолоодоо би. Эцсээ

хүртэл ээж бид 2оос нуу.цалсан шалтгаан нь өөрийг нь доннор болох гэж байгааг мэдвэл зөвшөөрөхгүй гэдгийг тэр хүн мэдэж байсан. Ингээд л миний амийг авраад тэр хүн ха.галгаагаа даалгүй энэ хорвоогоос явчихсан юм. сэтгэлийн үгээ үлдээсэнийг нь уншаад өөрийгөө ха.рааж зү.хээд барсангүй. Тэр захианд Харахаас ч хайран

хөөрхөн үр минь аав нь чамайгаа аврахын тулд бүхий л арга хэмжээг авлаа. Урт наслах ёстой шүү миний охин, тэгж байж л чи ээжийгээ асарна. Хэдий би чиний төрсөн эцэг биш хэдий ч анх танайд ирэхдээ л охин та 2гоо

жаргаана гэж өөртөө амалсан. Эр хүн амлалтнаасаа буцдаггүй юмаа үр минь. Ээжийгээ сайн харж яваарай. Чиний эцсээ хүртэл ү.зэн я.дсаар байсан хайрт эцэг чинь хэмээсэн байсан. Би хэдэн сар у.йлаад ч тэр хүн эргээд босоод ирэхгүй шүү дээ, бур.хан минь. Охиныгоо уучлаарай ааваа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *